МАНАЙ АЛДАРТНУУД

Монгол улсыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан УЛСЫН БААТАР  Баянбалын ТЭГШЭЭГИЙН эх нутаг бол Чандмань сум юм.

Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Бямбадорж, Б.Ширчинхүү, Б.Гавал, Ц.Гомбо, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Лувсандамба, Ө.Баасанжав, Байлдаанд болон зэвсэгт тулгаралтанд биеэр оролцож явсан ахмад дайчин Я.Бат, З.Гончиг, Д.Дагва, Д.Сэрээтэр, Б.Чимэддорж, Б.Дагвадорж, З.Дагважанцан, М.Гэндэн, Д.Лханаа, Г.Түдэв, Ц.Данаажав, Б.Дашдондов, Б.Лхүндэв, С.Бэгз, Б.Батзундуй, Гончиг, Самбуу нарын 50 гаруй ахмад дайчид бий.

Хөдөлмөрийн баатар хоньчин Р.Чадраабал, Гавъяат малчин Д.Лхагва, Улсын аварга малчин С.Базардарам, Ж.Гончиг, Г.Дамдиндорж, Б.Лхагвацэрэн, “Улсын сайн” малчин Даш, Ц.Бямбаа, Д.Дашням Б.Содномжанцан, Ж.Дулам, Р.Цэндсүрэн, Д.Сундуй, А.Энхтайван нарын олон сайчууд, Монгол улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, начин Б.Батхуяг, И.Мөнхбаатар, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, Б.Заяамандах нарын хүчтэнгүүд, Хүний гавьяат эмч Ц.Даваахүү, гавъяат жүжигчин Д.Сундуй, Л.Цэрэнпил, П.Ганбат, Н.Сэнгэдорж, Ч.Туул, Д.Лувсандаш, Төрийн соёрхолт Б.Балжинням, гавъяат тамирчин Ц.Цогтбаяр,  Доктор С.Жанцан, Дэд доктор Ш.Жигжидсүрэн, Д.Дамба, С.Лхүндэв, М.Бадарч, С.Дорж, С.Мягмарсүрэн, С.Шар нарын эрдэмтэдтэй. Хошууч генерал Ю.Жаргал, Сайд асан Г.Нямдаваа, УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Зохиолч С.Гончиг, Ү.Даваасүрэн, М.Тогмид, О.Жадамбаа, Т.Сэр-Од, Зураач А.Баасанхүү, нэрт дуучин Ц.Ившинноров, Соёлын гавьяат зүтгэлтэн  нэрт хөөмэйч, магтаалч Д.Цэрэндаваа, улсын тэргүүний агент Д.Чадраабал  нарын олон арван алдартнуудтай