СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Тус суманд анх 1920 онд “Түмт”-ийн хошуу, 1923 онд Чандмань сумыг эмхлэн байгуулж, 1925 онд Чандмань сумын тамгын газар Баянхайрханд байгуулагдсанаар  нутгийн  захиргаа үүсэн  хөгжжээ. 1925 онд МАХН-ын  үүр Эд хэрэглээний  хоршоо, 1927 онд МХЗЭ-ийн үүр, 1937 онд Хүн эмнэлэг, 1940 онд сургууль, 1939 онд Мал эмнэлэг, 1990 онд  МоАН, МСДН-ын үүр, 1993 онд МҮАН, 1999 онд МАШСН-ын бүлгэм, 2000 онд Ардчилсан нам тус  тус байгуулагджээ. Хуучнаар Засагт  хан аймгийн Дархан бээсийн хошуунд  харьяалагддаг. Тус сум одоо 6 багтай, 758  өрхтэй, 2942 хүн амтай, 254 717 толгой  малтай тэмээ 3657, адуу 9571, үхэр 9494, хонь 104057, ямаа 127938.(2017 оны жилийн эцсийн тоо)  12 жилийн сургууль,   Цэцэрлэг,  Хүн эмнэлэг, Банк-2, Холбоо, Цаг уур, Соёлын төв, Эрчим хүч,  35  аж ахуйн нэгж, ШТС-4,  Бизнесс-Энкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех -3 тус тус  ажиллаж байна.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас    10-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог ба хүн амын 99 хувь нь халх үндэстэн, 1 хувь нь өөлд, захчин, дөрвөд, мянгад үндэстэн амьдран суудаг.