ТАХИЛТ БАГ


ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ТАХИЛТ БАГИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

      Манай баг нь анх 1959 онд нэгдэлчих хөдөлгөөн болж “Шинэ зам нэгдэл” бий болж 2-р бригад нэртэйгээр анх байгуулагдсан байна.

    

      1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдалгын тухай хуулийн дагуу өөрчлөлтөөр Тахилт баг нэртэй бий болсон. Одоо манай баг нь 2017 оны жилийн эцсийн стастистик мэдээгээр 108 өрх, 420 хүн ам, 42082 мянган толгой мал сүрэгтэй, 56 автомашин, 66 мотоцикль, оюутан 9, 12 жилийн дунд сургуульд 71 сурагч, цэцэрлэгт 21 хүүхэд сурч хүмүүжиж байна.

 

БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ БА БАЯЛАГ

 

       Тус баг нь Улаанбаатар хотоос 1355 км алслагдсан ба Ховд аймгийн төвөөс 132 км, сумын төвөөс 18 км, сумын төвийн урд хэсэгт оршдог. Хойд талаараа тус сумын Жаргалант баг, баруун талаараа Ховдын Зэрэг сум, Манхан сум, урд талаараа тус сумын Талын булаг баг, зүүн талаараа Говь-алтай аймгийн Хөх морьт сумын Цоохор багтай тус тус хиллэдэг бөгөөд 88000 мянган га газар нутагтай. Мөнх цаст Жаргалант, Бумбат хоёр уулсдаа малчид нутгалдаг, Хос хоёр Алтайд нь Аргаль, янгир, ирвэс, чоно, ёл, хойлог, гахуун, тарвага, зурам, Дөргөний уудам хүрэн талдаа Дэлхийд нэн ховордсон Монгол бөхөн, хар сүүлт зэрэг нэн болон ховор ан амьтан, жигүүртэнтэй нутаг юм.

 

БАГИЙН АЛДАРТАНГУУД:

Тахилт баг нь эрт дээр үеэс олон сайхан алдартнуудын өлгий нутаг болсон газар.

Монгол улсын сайн малчин: Ц.Бямбаа, Р.Цэндсүрэн, А.Энхтайван

Монгол улсын залуу аварга малчин: Г.Баянмөнх

Монгол улсын спортын мастер: Т.Содномбар, Д.Ганболд, Д.Бямбахамба

Улсын тэргүүний анчин: Б.Эрдэнэбат

Онц тээвэрчин: Б.Түмэнжаргал, Н.Жаргал

Аймгийн аварга малчин: Г.Авир, Д.Батмөнх, Б.Дамдин, Ц.Дорж, Т.Нямцэрэн, Б.Дарьсүрэн, Д.Алтангадас, Д.Энхбаатар, Д.Жаргал,Т.Ган-очир, Ц.Алтангэрэл, Ц.Гантулга, Д.Мөнхцоож, Ж.Баттулга,

Аймгийн алдарт уяач: Т.Нямцэрэн, Т.Доржготов, Б.Билэгт, А.Эрдэнэчулуун, Р.Цэндсүрэн, Т.Содномбар, Н.Авирмэд, Д.Жаргал, Р.Тогтохбаатар, Б.Эрдэнэбат, Д.Нэргүй, Д.Энхбаатар

Сумын сайн малчин: С.Эрдэнэбаатар, Д.Нүрзэд, Д.Бэгзээ, Б.Галбадрах, А.Мөнхбаяр, Ц.Гантулга, Д.Мөнхзориг, Ш.Мөнхжаргал, Н.Галсан, Ш.Баттөмөр, Т.Сундуйжав, Г.Энхбат, Н.Ганболд, Б.Бавуудорж

Сумын аварга ногоочин: Д.Баттогтох

Аймгийн начин: Д.Балжинням

Сумын заан: Г.Буяннэмэх, Б.Базарсад

Сумын начин: С.Цэрэнчимэд

Сумын алдарт уяач: А.Мөнхбаяр, Э.Ариунболд, Б.Хосбаяр, Н.Галбадрах, Ж.Баттулга зэрэг олон арван сайчууд төрөн гарсан билээ.

Тус багийг удирдан зохион байгуулж байсан хүмүүс: 1961-1965 он Л.Товчоо, 1966-1973 он Ц.Алтангэрэл, 1973-1976 он Ч.Очирхуяг, 1977-1981 он Р.Цэндсүрэн, 1981-1982 он Ш.Баттөмөр, 1982-1987 он Т.Содномбар, 1987-1988 он С.Эрдэнэбаатар, 1988-1992 он Р.Цэндсүрэн, 1992-1996 он Т.Содномбар, 1996-1998 он Д.Энхсайхан, 1998-2000 он А.Эрдэнэчулуун, 2000-2004 он Т.Содномбар, 2004-2008 он Д.Дамба, 2008 оноос одоо хүртэл Д.Алтантуяа ажиллаж байна.

БИНХ-ын дарга Д.Нэргүй, Багийн Засаг дарга, Д.Алтантуяа, багийн эмч С.Бадамцэцэг нар ажиллаж байна.

Мянгат малчид: Ц.Гантулга, Д.Мөнхцоож, Д.Энхбаатар, А.Энхтайван, Т.Ганочир, Ц.Алтангэрэл, Ж.Баттулга, Ш.Баттөмөр, Г.Энхбат, Д.Ганболд, Ш.Мөнхжаргал, А.Мөнхбаяр, Д.Мөнхзориг, Н.Галсан