Хос Алтай, Үзэсгэлэнт нууруудаар хүрээлэгдсэн Хөөмэйн өлгий эрдэнийн Чандмань нутгийн уугуул, суугуул иргэддээ унасан газар, угаасан ус, дурсамж дүүрэн их түүхтэй нутгийнхаа  халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Бид бүхэн сумын ИТХ-аараа 2012-2016 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт 5 бүлэг 110 заалт бүхий ажил төлөвлөн баталж жил, улирал, сараар хэрэгжүүлэх  календарчилсан төлөвлөгөөг нарийвчлан боловсруулан 2013 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж сумынхаа эдийн засаг, нийгмийн  хөгжил дэвшлийн төлөө чармайн ажиллаж эхлээд байна.

Сум орон нутагт төсвийн эрх мэдэл шилжин ирснээр ард иргэдийн оролцоотойгоор нэн шаардлагатай төслийг эрэмбэлэн 2013 онд 349.2 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон нутаг руу чиглэгдсэн олон чухал  үйл ажиллагаанууд төлөвлөгдсөнд бидний сэтгэл нэн таатай байгаа билээ.

Чандмань нутгийн уугуул, суугуул нийт ард иргэд, бизнес эрхлэгчид та бүхэн  Засаг даргын мөрийн хөтөлбөр, сум орон нутгийн  танилцуулага, төсөв, орон нутгийн  хөгжлийн сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтуудтай  танилцаж  санаа бодлоо бидэнтэй хуваалцаж  хамтран  ажиллана гэдэгт гүнээ  итгэж байна.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсэж амжилт бүтээл, аз хийморь тань  Жаргалант, Бумбат шигээ сүндэрлэж  Хар ус, Хар, Дөргөн нуур шигээ халгин цалгиж  байхын  өлзийтэй  ерөөл өргөн дэвшүүлье.

Чандмань сумын

    ИТХ-ын дарга Д.Хосбаяр                                                                                                                              Засаг дарга Б.Догсом

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН

2014 ОНЫ БИЕЛЭЛТ, ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ

2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ   

 

                                                                                                                                                                                                  Урд гол

Сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  дарга аа !  

Төлөөлөгч нөхөд өө !

Урилгаар оролцож буй байгууллагуудын дарга, эрхлэгчид, иргэд ээ!

Хатагтай ноёд оо!

            Та  бүхíèé  энэ өдрийн  түмэн амгаланг айлтган мэндчилье. Өнтэй тарган   өвөлжицгөөж  байна уу?

           

Эрхэм нөхөд өө!

Бүрэн  эрхийн хугацаанд та бид нэг  баг болж  сум орон нутгийнхаа эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө Засгийн газрын бодлого шийдвэр, аймаг, сумын ИТХ-ын шийдвэр, аймаг сумын Засаг даргын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилласан нэгэн бүтэн жилийн ажлаа дүгнэн хэлэлцэх мөчид ирсэн байна. Энэ хугацаанд  бид бүгд эрчимтэй хөдөлмөрлөж чамгүй амжилтанд хүрлээ гэж миний хувьд дүгнэж байна

УИХ-аас гаргасан хууль тогтоомж,  Шинэчлэлийн Засгийн газрын бодлого,  мөрийн хөтөлбөрийн дагуу эдийн засгийн эрх мэдлийí бага боловч эрх хэмжээг  орон нутагт шилжүүлснээр ард иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан ИТХ-аараа батлуулан  нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц бүтээн байгуулалтын чиглэлээр  нилээдгүй  зүйлийг хийж хэрэгжүүлснээ  онцлон тэмдэглэхэд таатай байна.

2012-2016 онд сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд  хэрэгжүүлэх  үйл ажиллагааны  хөтөлбөрийг Монгол улсын  Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ñумын мастер төлөвлөгөөнд тулгуурлан  сумын   эдийн засаг, нийгмийг  тогтвортой  хөгжүүлэх үүднээс 5 бүлэг 110 заалт бүхий асуудал  боловсруулан 2012 оны сумын ИТХ-ын II хуралдаанаар батлуулж 4 жилийн     төлөвлөгөө  болгосныг  Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу дүгнэн үзэхэд  110 заалтаас  хугацаа болоогүй буюу   хэрэгжээгүй  заалт-.13, 10 хувьтай-7,  30 хувьтай- 1, 50 хувьтай- 7, 70 хувьтай- 26,  90 хувьтай- 16, 100 хувüòàé - 66 íèéò äүн- 68,3 хувьтай байна

Ингээд та бүхэндээ сумын Засаг даргын мөрийн  хөтөлбөрийн  биелэлтийг  үндсэн бүлэг тус бүрээр нь багцлан танилцуулья.

Төрийн байгуулалт, эрх зүйн бодлогын  хүрээнд

 

Төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй  явуулах  үүднээс  иргэдийнхээ санал бодлыг сонсож, хамтран ажиллаж хяналт, үнэлгээ өгүүлэх тогтолцоог илүү анхааран ажиллаж ирлээ.

 Сум хөгжүүлэх бодлогын бичиг баримтаа шинэчлэн  2015-2025 онд хөгжүүлэх  урт хугацааны  хөтөлбөрийг  боловсруулан  ИТХ-аар батлуулж 2015 онд орон нутгийн болон  төсвийн хөрөнгөөр нэн тэргүүнд ямар бүтээн байгуулалт хийх талаар   иргэдээс санал авч эрэмбэлж жижиг дунд үйлдвэрлэлийн урьд онуудын  төслийн  буцаан төлөлт, хүүгийн  52.5 сая   төгрөгийн төсөл шалгаруулан, 2 ААН, 7 иргэнд олголоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн 349,2 сая төгрөгийн хуваарилалтийг сумын ИТХ-аас батлуулсан боловч улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, төсөв мөнгөний боломж бололцоо нөхцөлөөс хамаарч таналт хийгдсэнээр өнгөрсөн жилийн үлдэгдэл 30 сая.төг энэ жилийн 231,2 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдөж одоогийн байдлаар өнгөрсөн онд хийгдсэн ажлын  23.75 сая. төгрөгийн, энэ оны  хийгдсэн ажлуудын 161.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.

Иргэдээс бичгээр 148 өргөдөл амаар 80 гаруй хүсэлт хүлээн авсны  83 нь газрын,  60 нь сум хөгжүүлэх болон баг хөгжлийн сангаас зээл тусламж хүссэн өргөдөл, 4 буцалтгүй тусламж хүссэн хүсэлт байсныг тухай бүрт нь шийдвэрлэж ажил хүссэн  18 иргэний өргөдлөөс 2 хүнийг байнгын ажлын байраар хангаад áàéíà.

Өнөөдрийн байдлаар 733 өрх, 2856 хүн амтай байна. Энэ жил шинээр төрсөн хүүхэд 69, нас барсан 14, шинээр гэр бүл болсон 26, шилжин явсан 101, шилжин ирсэн 27 иргэн байна.

Цагдаагийн хэсгийн албан хаагчид 2014 онд иргэд байгууллагаас 16 өргөдөл гомдол хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнээс  Зам тээврийн осол 6 гарсаныг задлан танилцуулбал моцикльтой осолдсон 3, машинтай осол гаргасан 2, мотоцикльтой осол гаргасан 1, Малын хулгайн  гэмт хэрэг 4, бусдын бие мах бодид санаатай гэмтэл учруулах /зодоон/ 2, Хууль бус ан агнуурын бөхөн, хотонгийн хэрэг 2, бусдын эд хөрөнгө устгаж гэмтээсэн 1, бусдыг залилах 1, гэмт хэрэг тус тус үйлдэгдэн гарсаныг  шалгаж шийдвэрлэсэн байх ба гэмт хэргийн илрүүлэлт 87,5 хувьтай, мөн гэмт хэрэг үйлдэж ял тэнсэн хоёр иргэнд захиргааны хяналт тавьж ажилласан байна.

Ховд хөгжлийн сангийн санхүүжилтээр орон нутгийн мэдээллийн WWW.Chandmani.mn вэб сайттай болж сумынхаа бүхий л мэдээлэлийг орууулж орон  даяар болон дэлхий нийтэд орон нутгаа сурталчлах бүрэн боломжтой боллоо.

Ховд аймагт зохион байгуулагдсан “Баруун бүсийн их хурд” даншиг наадамд амжилттай оролцож манай сумаас 8 гэр барьж зочид төлөөлөгчдийг хүлээн авсан ба даншигийн хандивт улс, аймгийн сайн малчид 40 хонь, ямаа, сумын бүх төрийн албан хаагчид 2 өдрийн цалингаа хандивлаж оролцсоноос гадна Соёл спорт аялал жуулчлалын яам, Ховд аймаг, Ховд-хөгжлийн төлөө сангаас зохион явуулсан Бага олимпод 50 хүний бүрэлдхүүнтэй оролцож волейвол сагсны багийн 16 тамирчны өмсгөл хувцасыг сум орон нутгаас ханган жигдрүүлж оролцлоо. Нийт олимпод оролцогчдод Ховд хөгжлийн төлөө сан биеийн тамирын хослол, шатахууны үнийг дааж олгосон. 

Ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг  дэмжин ажиллаж  2014 онд  сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт,  Олон улсын ахмадын өдрөөр сумын ахмадын чуулга уулзалт, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл болон сумын уяачдын холбоотой хамтран Чандмань сумын уугуул Улсын алдарт уяач Батчулууны Ерөөлтийн алдарыг тэмдэглэх баяр наадам, Ногоон алт ТББ-тай хамтран сумын малчдын чуулга уулзалт, Жаргалант багаас Адуучин тэмцээн зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион явууллаа.

Сумын 90 жилийн ой угтаж сумын лого, далбааг шинээр бий болгож ИТХТ-ээр баталгаажууллаа.

Дэлхийн зөн ОУБ-аас манай суманд хэрэгжүүлж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах төслийн хүрээнд иж бүрэн команд штабын сургалт зохион явуулж мэргэжлийн ангийн 66 хүний хантааз, серена дуут дохио, галын хошуу, помп, 50 м аврах олс,  аврагчийн 4 иж бүрэн хувцас зэргийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

 

Нийгмийн бодлогын хүрээнд

 

Сумын хэмжээнд 0-18 насны 1094 хүүхдэд өөрийн харилцах дансаар нь сар бүр 20,0 мянган төгрөгийг тогтмол олгож байна. Халамжийн тэтгэвэр 97 иргэнд 133.860 мян.төг. Ахмад настанг асарч байгаа 37 иргэнд 18950.0 мян төг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй 10 иргэнд 5702.0 мян. төг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй 15 иргэнд 7603.2 мян.төг. Бүтэн өнчин хүүхэд асарч буй 2 иргэнд 1267.2 мян төг. Хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхдэд 7219.0 мян, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 23 иргэнд 5040.0 мян төг-ийн мөнгөн тусламж, 14 хүртэлхи насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 2 эхэд 240.0 мян. төг, жирэмсэн 132 эхэд 39240.0 мян. төг, гэр оронгүй 1 өрхөд 1200.0 мян. төг, бүгд 298 иргэнд 220320.0 мян. төгрөгийн мөнгийг олгосон байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй 5 бүлгийн  гэр бүлд ажлын байр  нэмэгдүүлэх төслийг дэмжин ажиллах 3.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Багийн ИНХ-д танилцуулан  Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлыг 23 удаа хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа 15, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 10,  ахмад настныг асарч байгаа 37, бүтэн өнчин хүүхэд асарч байгаа 2, байнгын асаргаанд байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 23, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 9, нийт 96 иргэний асуудлыг амьжиргааны дэмжих зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлэсэн байна.  Хүнс тэжээл хөтөлбөрт 9 өрхийн 0-18 насны хүүхэд 23, 18-аас дээш насны 28 бүгд 51 хүнд 4210.0 мян. төгрөгийн  хүнсний барааг олгохоор “Тааны ембүү” хоршоо шалгаран   олгож байна.

2014 онд Ахмад настан 9 иргэнд шүд хийлгэхэд 932.0мян.төг, УБ хот явж эмчлүүлсэн  23 ахмад настанд 3931.5 мян.төг. 49 иргэнд харааны шил хийлгэхэд 835.0 мян.төг. 1 ахмадад рашаан сувилалд амрахад нь 127.2 мян.төг, ахмадын зориулалттай амралтын газар амарсан 1 ахмадад 150.0 мян.төг. Амралт сувилалд амарсан 13 ахмадад 1040.0 мян.төг. сонсголын аппарат 2 ахмадад 1400.0 мян.төг, түлшний үнийн хөнгөлөлт 78 ахмадад 10920.0 мян.төг. Алдар цолтой ахмад настанд ирж очих унааны зардал 340.8 мян.төг, түлшний үнийн хөнгөлөлт 2 ахмадад 240.0 мян. төг. нийт 178 ахмад настанд 19.925 мян.төгрөгийн тэтгэмж тусламж олгосон.

Алдарт эхийн 1-р одонтой 132, 2-р одонтой 197 бүгд 229 эхэд 46.1 сая.төгрөг, ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 911.0 мян.төг. Сар шинийн баяраар 85 ахмад настанд гарын бэлэг өгсөн.

            Хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэнд Улаанбаатар хот явж эмчлүүлэхэд нь 498.4 мян.төг. 3 хүнд  шүд хийлгэхэд нь 300.0 мян.төг. Рашаан сувилалд явсан 1 иргэнд 116.6 мян.төг. бусад төрлийн үйлчилгээ 2 иргэнд 600.0 мян. төг. 70 ба түүнээс дээш групптэй 38 хүнд 5320.0 мянган төгрөгийн түлшний үнийн хөнгөлөлт  бүгд 50 иргэнд 6836.0 төгрөгийн хөнгөлөлт тусламж үзүүлсэн.

  “Цагаан уул”  амралтанд  амарсан 13 ахмадын унааны зардард 127,4 мянган төгрөг, төрсөн 8 эхийг гэрт нь  хүргэж өгөхөд  шатахууны  дэмжлэг үзүүлэн ажилëàà.

Хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр НТБ-аас 5.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж  үүнээс 2.0 сая төгрөгөөр хүүхдийн чуулган хийж, 2.0 сая төгрөгөөр Эмэгтэйчүүдийн чуулган, 1.0 сая төгрөгөөр 15 унаач хүүхдэд малгай авч өгөхөөр төсөл хийгдэж тусламж үзүүлэв. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 багийн эмзэг бүлгийн 7 иргэнд тус бүр 1 тонн нүүрсний үнэ олгов.

             

Чандмань сумын ахлах сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд нèéò 60 îðîí òîîòîé àæèëëàæ áàéíà. Íèéò 507 ñóðàã÷, ¿¿íýýñ áàãà àíãèä 208, äóíä àíãèä 163, àõëàõ àíãèä 136, насан туршийн боловсролд 58 ñóðàã÷ õè÷ýýëëýæ сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж байна. Øèíýýð 1-ð àíãèä 47 сурагч элссэн.

Өнгөрсөн хичээлийн жилд  бүрэн дунд боловсролыг 21, суурь боловсролыг 49, бага боловсролыг 47, насан туршийн боловсролоор бүрэн дунд боловсролыг 9, суурь боловсролыг 6 сурагч эзэмшсэн.

   240 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөл баригдаж ашиглалтанд орлоо. Шинээр 100 хүүхдийн дотуур байр баригдаж эхлэн 2 давхрын өрлөгийн ажил хийгдэж байна.

Шинэ сургуулийн хичээлийн байрны ширээ, сандал, дотуур байрны ор, тоног төхөөрөмжүүдийг татан авч анги, танхимдаа байрлуулж байна.  Байгалийн ухааны 2 лабораторийн тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаас гадна хичээлийн 2-р байрны гэрэлтүүлгийг Цөлжилтийг сааруулах төслийн газрын дэмжлэгээр сүүн гэрэлээр солив.

   Дотуур байрны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг зохион байгуулж шалгарсан “Жаргалантын Жаргалан” аж ахуйн нэгжтэй  гэрээ байгуулан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын санаачлагаар Мобиком ХХК, аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар 118,0 сая төгрөгийн ариун цэвэр-эрүүл  ахуйн байгууламжийг ашиглалтанд орууллаа.

 2014-2015 оны хичээлийн жилээс бага ангиудад “Боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн.

“Õ¿¿õýä íýã á¿ðèéí õºãæèë”, “Áàãøèéí ìýðãýæèë äýýøë¿¿ëýõ институтын ñóðãàëò”, “Хувь хүний хөгжлийн институтын сургалт”, “Боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, ÍÒÁ-ûí òºñëèéí ñóðãàëò, Áîëîâñðîëûí ÷àíàðûí øèíý÷ëýë, “Цахим сургалт”,  шèíýэр ìºðäºãäºõ ä¿ðýì, æóðàì, ¿íýëãýýíèé ººð÷ëºëò¿¿äòýé õîëáîãäñîí ñóðãàëòóóäàä íèéò áàãø, óäèðäàõ àæèëòàí, àæèëòàí, àæèëëàãñàä 100 õóâü õàìðàãäëàà.

Цахим хичээлүүдийг бэлтгэн шалгаруулж шалгарсан хичээлийг цахим сайтад байршуулсан.

Багш, ажилтнууд шинэлэг ажил бүтээлч санаачлага хөдөлгөөн өрнүүлж хүн бүр өөрийн бүтээлийн сантай болж анги бүр нэг сайн үйлийг хэвшүүлсэн байна.

Уламжлал болгон зохион байгуулагддаг математик, орос хэл, монгол хэл, монгол бичиг, физик, гар бөмбөг, оюун ухааны наадам  ардын аман зохиолын уралдаан, тэмцээн, олимпиадуудыг төлөвлөсний дагуу зохион явуулжээ.

ЭЕШ-ын дундаж оноо 496-д хүрч, аймагт  14-р байранд орсон. Сурагчдын 98 хувь дүрэмт хувцсаар жигдэрч сурах бичгийн 40 хувийг БШУЯ-наас хуваарийн дагуу нийлүүлэгдсэний дагуу ашиглуулж, түрээсийн тогтолцоог 2 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж сурах бичгийн хангалт 90 хувьд хүрсэн.

Үдийн цай хөтөлбөрт 208 сурагч хамрагдаж, бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг тендерээр шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж байна.

2014 оны 1 дүгээр улирлын амралтаар  багш, ажилтнууд Улаанбаатар хотноо мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор 14 хоногийн  хугацаатай ажиллаа. Энэ хугацаанд нийслэлийн Шинэ эрин, 23. 45 дугаар сургууль дээр ажиллан туршлага судлан, Багшийн хөгжлийн институт, Хувь хүний хөгжлийн институтын сургалтанд сууж мэдлэг чадвараа дээшлүүлэн хичээл сургалтандаа ашиглаж байна.

Авъяас хөтөлбөрийн хүрээнд нийт 17 сонгон хичээллэж, давхардсан тоогоор 681 орчим хүүхэд хамрагдсан нь сурагчдын 90 хувийг эзэлж байна.

Байгальд ээлтэй сургуулийн  сурагчдын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон талын үйл ажиллагааг зохион байгуулж Эко клуб, сурагчдын эко зөвлөл хамтран Манхан сумын сурагчдын эко явган аялалд оролцож бусад сургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр хийж буй ажлын туршлагыг судалж, мөн ДБХСангаас зохион байгуулдаг Ховд, Говь-Алтай аймгийн сумдын байгаль хамгаалагч сурагчдын эко аялалд амжилттай оролцож өөрсдийн мэдлэгээ дээшлүүлж, харилцан туршлагаа хуваалцжээ.

 Манхан, Зэрэг сумдын байгаль хамгаалагч сурагчдыг урин ирүүлж эко аялал зохион байгуулсан ба энэ үеэр сумдын байгаль хамгааллын тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгуулсан байна.

 Чандмань сумын хүүхдийн цэцэрлэг нь 2013-2014 оны хичээлийн жилд бүгд 19 орон тоотойгоор ажиллаж сумын 2-6 настай хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаж,тойргийн хүүхдийн СӨБ-д хамрагдах хамрагдалтын хувийг нэмэгдүүлж, өдрийн бүлгээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдэд СӨБ-ыг стандартын дагуу олгож, хүүхдийн ирцийг тогтмолжуулснаар хүүхэд өдрийн төлөвлөгөө биелсэн байна.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бага насны  хүүхэд нэг бүрийн оюун ухаан, хэл яриа, бие бялдар, сэтгэх чадвар болон авъяас чадварыг нь хөгжүүлж, хүүхдийг нийгэмшүүлэн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэн ажиллахад   анхаарлаа чиглүүлэн ажилласан  байна.

             Цэцэрлэгт хамрагдах  тойргийн 2-5 насны 247 хүүхэд бүртгэлтэйгээс 216 хүүхэд буюу өдрөөр 108 хүүхэд,  ээлжийн бүлгээр 25 хүүхэд, нүүдлийн цэцэрлэгээр 75 хүүхэд  бусад цэцэрлэгт 8 хүүхэд хамрагдсан байна.  Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 87 хувьд хүргэн ажиллажээ.

Багш нарын дунд судалгаат  болон сайжруулан  хөгжүүлэх үйл ажиллагааг  улирал болгон зохион байгуулж тэдний ур чадвар, заах арга зүйг дээшлүүлж  сургалтын төвүүдийг байгуулж хүүхдээр сонголт хийлгэн хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож хэрхэн хөгжиж байгааг  ажиглан тэмдэглэл хөтлөн дүн шинжилгээ хийн  ажиллаж байна.

Мөн бүсийн болон зэргэлдээ сумдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зүүн бүсийн 7 сумын багш нарын нөхөрсөг уулзалтыг өөрийн орон нутагт амжилттай зохион байгуулжээ.

            Хүүхдүүдийн дунд Найрал дуу, Бүжиг, Ардын аман зохиол, Хөлөгт тоглоом зэрэг 4 төрлийн дугуйланг хичээллүүлж хүүхдийн баяраар тайлан тоглолт тавьснааас гадна хүүхдийн авъяасыг хөгжүүлэх зорилгоор СТА багш Баасанхүүг урьж 4 төрлийн бүжиг, энгийн хөгжмийн зэмсэгээр тоглож сургах 60 хүүхдийг хамруулсан 14 хоногийн сургалтыг  зохион байгуулж тайлангаа эцэг эх олон нийтэд тавьж өндөр үнэлгээ авлаа.

Тус сумын хүн эмнэлэгтэй хамтран ажиллаж цэцэрлэгт хамрагдсан  хүүхэд, багш ажилчдыг эрүүл мэндийн үзлэг болон цагаан хорхойн шинжилгээнд хамруулж эрүүл мэндийн судалгаа хөтлөн ажиллаж байгаа ба эрүүл мэндийг дэмжигч байгууллага болохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрүүл хүүхэд аяны хүрээнд “Шүд эрүүл бол бие эрүүл” дэвжээ тэмцээн ахлах бүлгийн хүүхдийн дунд, эцэг эхийн дунд  нээлттэй хаалганы өдрийг “ Эрүүл агаарт- бидний түншлэл”, “Хишиг өдөр”, “Таны хүүхдийн амтат зоог”, “Сайн үйлсийн хуримтлал”, “ Өглөг өглөгийн дээд бол ном” зэрэг сэдэвт аяны дор  амжилттай зохион байгуулж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, түншлэлээ өргөжүүлэн ажиллажээ.

            2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас   гадна хашаа хайсаа шинэчлэх “Цэмцгэр байгууллага” 10.0 сая төгрөгийн төслийг багш ажилчдынхаа хүч бололцоог дайчлан хэрэгжүүлж Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн СӨБ төслөөс  гэр цэцэрлэг тоног төхөөрөмжийн хамт, Боловсролын газраас  хүүхдийн 20 ширээ, гал тогооны вандан, хөргүүр, БШУЯ-наас  20 ширээ, 60 сандал УИХ-ын гишүүн Д.Батцогт  комьпютер зэрэг хөрөнгө оруулалтуудыг хийснээс гадна багш ажилчид хуримтлалын сан байгуулж цэцэрлэгийн тохижилтонд зориулж зарлалын урсдаг самбар, үүдний хөшгөн тень 2 ширхэгийг авч, гал тогооны дээжний хайрцаг, элсний хашлага, дүүжин даажин, морин сандал, тоглоомын тавиур, эрхлэгч, няравын өрөө, гал тогоог засварлах зэрэг бүтээлч ажлуудаар байгууллагаа тохижуулжээ.

Багш ажилчид хаягдал дугуй ашиглан цэцгийн  18 ширхэг мандал хийж  байгууллагын талбайг цэцэгжүүлэх, мод тарих, зүлэгжүүлэх ажлуудыг хийжээ.

Эрүүл мэндийн  төв нь 2014 онд 24 орон тоотой 11 ортой, 234736.5 сая төгрөгний төсөвтэй эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 6 багийн хүн амд жигд хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.

2014 онд амбулоториор 6455 хүнд үзлэг, шинэжилгээ хийснээс урьдчилан сэргийлэх үзлэг 43 хувийг эзэлж байна.  Энэ онд 403 хүн хэвтэн эмчлүүлж 3170 ор хоног гүйцэтгэж, дундаж ор хоног 7.8, орны фонд ашиглалт 96.0, орны эргэлт 36.6 байна. Нийт 69 эхийг шинээр хяналтанд авснаас жирэмсэн эрт үеийн хяналт 58 буюу 95%-тай байна. Энэ онд  нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, 0-5 хүртэлхи насны хүүхдийн эндэгдэл гаргалгүй ажиллаж байна. 2014 оны нас баралт 4.5% буюу цэвэр өсөлт 15.5% байна.

ЕБС-ийн сурагчдын шүдний цооролыг багасгах, эрүүлжүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн шүдний  эмнэлгийн эмч, БОЭТ-ийн шүдний нарийн мэргэжлийн эмч ажиллаж шүд ломбодох, шүд авах, шүдэнд эмчилгээ хийх, шүдний чулуу түүх үйлчилгээ үзүүлж 200 гаруй сурагч, иргэд хамрагдсан.

Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ эмч мэргэжилтний харилцаа хандлага, сувилагчийн ур чадвар харилцаа хандлагын чиглэлээр хэвтэн эмчлүүлэгч болон гадуур үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг 212 иргэдээс авч дүгнэлт хийж ажиллан тэднээс ирсэн санал хүсэлтийн хариуг тухай бүр нь гаргаж мэдээллийн самбарт байрлуулсан.

 2014 оны 6 сард магадлан итгэмжлэлийн шалгаруулалтыг амжилттай өгч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 4 жилээр явуулах батламжийг авсан байна.

2014 онд улсын төсвөөс бусад хөрөнгө оруулалт болох орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 сая төгрөгний хашааны төсөл авч гадна талын шавар блонкон хашааг ажилчдын туслалцаатайгаар сольж төмөр саадан хашаа болгож байгууллагын гадна өнгө үзэмжээ сайжруулсан. Мөн 4 сая төгрөгний тавилга, тоног төхөөрөмж, 1.7 сая төгрөгний антибиотек мэдрэгийн термастат аппаратаар тоноглогдсон. Аймгийн ЗДТГ-аас 3.450.0 мян. төгрөгний зүрхний цахилгаан бичлэгийн аппарат,  ЭМГ-аас 838.0 мян.төгрөгний автомат даралтын аппарат өгч 3.0 сая. төгрөгний гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжөөр хангасан.  Норвегийн тусламжийн байгууллагаас 1.5 сая төгрөгний сувилахуйн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт тус тус хийсэн байна.

Хандивын чиглэлээр Талынбулаг багийн малчин Х.Цогбаяр 500.0 мян. төгрөг хандивласанаас үйлчлүүлэгчдийн тухтай нөхцөл байдлыг сайжруулж 2 талын сүүдрэвчийг шинэчлэхэд, Жаргалант багийн аймгийн сайн малчин Доржравдан 500.0 мян. төгрөг хандивласныг ЕБС-ийн сурагчдын шүдийг эмчилэн эрүүлжүүлэх чиглэлд  тус тус зарцуулжээ.

ÝÌТ-èéí àæèë÷èä íü ÍÝÌ-èéí салбар зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран НЭМ – ийн õ¿ðýýíä 3 áàãààð 14 õîíîãîîð ýýëæëýí àæèëëàæ ÍÝÌ-èéí òóñëàìæ ¿éë÷èëãýýã ¿ç¿¿ëæ áàéíà.

2014 îíä ÍÝÌ –èéí ñóðãàëò ñóðòàë÷èëãààíä íèéò 5078 õ¿íèéã õàìðóóëñàíаас:

  1.  Õºòºëáºðò ñóðãàëòààð 69 óäààãèéí ñóðãàëòàíä  - 2648
  2. ÝÌ- èéí òºâèéí àæèë÷äûí äîòîîäûí õºòºëáºðò ñóðãàëòàíä   - 412
  3. Õýâòýí ýì÷ë¿¿ëýã÷èéí мэдээлэл, ñóðãàëòàíä  - 209
  4. Áàãèéí ýì÷ íàðûí ìýäýýëýë ñóðòàë÷èëãààíä  - 643
  5. Ñóâèëàã÷ íàðûí ìýäýýëýë , ñóðòàë÷èëãààíä- 1166 õ¿íèéã äàâõàðäñàí òîîãîîð тус тус õàìðóóëñàí áàéíà.

 

Сургалтын ерөнхий календарчилсан төлөвлөгөөний дагуу сургалтуудаа төлөвлөж баг, хорьт, албан байгууллагууд, жирэмсэн эхчүүд, 0-2 настай хүүхдийн эцэг эхчүүд, сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд гэх мэт зорилтод бүлгүүдэд нь тулгуурлаж сургалтуудаа зохион байгуулж    сургалтын ерөнхий төлөвлөгөөнд нийт 56 ажил тусгагдсанаас 91  хувийн биелэлттэй ажилласан байна.

Мөн энэ оны 07 сараас Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээ зохион байгуулагдаж  довтолгооны  төлөвлөгөөнд нийт 16  ажил  тусгагдснаас  92% - ийн биелэлттэй сургалт сурталчилгаа нь хийгдлээ . Сургалтуудаа бататган хорьтуудын хооронд “Заавал хэвшүүлэх 21 дадал” сэдэвтэй “ Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан.

Тэмдэглэлт өдрүүдээр  “Цэвэр агаар – Эрүүл мэнд” сэдэвтэй явган аялал, Хүүхдийн цэцэрлэгтэй хамтарч “ Эрүүл агаар – Бидний түншлэл” мөсний тэмцээн, ахмадын өдрөөр “ Таны эрүүл мэнд сэдэвт сургалт, сургуулийн сурагчдын дунд  “ Эрүүл шүдтэй анги шалгаруулах болзол, дотуур байранд “Хэний тасаг хамгийн зөв гар шүдээ угааж хэвшсэн бэ? тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж дүгнэж ажиллалаа .

2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотой  Сүлжээ, Тахилт багууд дээр нээлттэй хаалганы өдрүүдийг зохион байгуулж  нийт  багуудынхаа  хооронд  “Эх хүүхдэд ээлтэй баг” шалгаруулах болзол зарлан дүгнэсэн байна.  Мөн  бүх  багуудын  сургалт дээр Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх арга жорууд сэдэвт сургалтыг гардан зохион байгуулсан.

ÍÝÌ-èéí õ¿ðýýíä ñóìûí ÝÌ-èéí òºâ äýýð íèéò 9 äýä õºòºëáºð õýðýãæèæ áàéíà . Òóñ õºòºëáºð¿¿äèéí õ¿ðýýíä õèéãäñýí àæëûí òàéëàí ìýäýýã õóãàöààíä íü ãàðãàæ õ¿ðã¿¿ëýí øàëãóóð ¿ç¿¿ëýëò¿¿äèéí áèåëýëò¿¿äèéã òîîöîæ àæèëëàн 2014 îíä íèéò 90 àæèë òºëºâëºñíººñ  93 %  áèåëýëтòýé àæèëëàсан áàéíà.

Мөн эрүүл мэндийг дэмжигч өрхийн сургалтанд 12 өрхийг хамруулан зохион байгуулж,   Хүүхдийн цэцэрлэгийг ЭМ-ийг дэмжигч байгууллага   болгох зорилт тавин оны эхнээс хамтран ажиллаж, материалыг ЭМГ- д хүргүүлэхээр бэлтгэж  байна. 

            Чандмань сумын соёлын төв нь Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын зөвлөмж зааварчлага, аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ханган биелүүлэх болон соёлын талаар гарсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүдийг ханган биелүүлэхэд  анхаарч  ажлаа жил, улирлаар төлөвлөн  соёл урлагийг хөгжүүлэх ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх талаар анхааран нийтийг хамарсан урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулан урлаг соёлын биет болон биет бус өв соёлыг хамгаалах түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажлаа чиглүүлж соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Монгол хөөмийн дэд хөтөлбөрүүдийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан дагаж мөрдөн ажиллаж  удирдах ажилтан, дуу хөгжмийн багш, хөөмийн болон бүжгийн багш, номын санч,үйлчилгээний  ажилтан гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар  ажиллаж байна.

            Баруун монголын ардын урлагийг залуу хойч үедээ өвлөн эзэмшүүлэх олон нийтийн эрэлт хэрэгцээг хангасан соёлын үйлчилгээг явуулахад анхаарч морин хуур, уртын дуу монгол хөөмий бие биелгээ,  ургийн бичиг, биет ба биет бус  өв, түүх соёлын дурсгалт газруудыг хадгалж хамгаалах зэрэг арга хэмжээний хүрээнд ажлуудыг зохион байгууж  Ховд аймагт зохион явагдсан Баруун монгол бие биелэгээний 30 хоногийн  сургалтанд 5 хүүхэд,  Монгол үндэстний  соёлын өв уламжлагч олон улсын хүүхдийн урлагийн их наадамд 3 хүүхэд УБ хотноо амжилттай оролцон Алтан медаль, соёлын төвд Ардын дуу, Ардын хөгжим, хөөмий, бүжгийн дугуйлан  хичээллүүлж тайлан тоглолтоо хийсэн  ба УБ хотноо “Зөнгийн одод” язгуур урлагийн уралдаан тэмцээнд 3 хүүхэд оролцож   байна.  Мөн “Хослон дуулья” Бид багштайгаа хамт”  “Хүн хөгжим “”Ахмадаа хүндэтгэе” сэдэвт концертуудыг тоглосон байна. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрөөр “Дээлтэй –Монгол “ тоглолтыг  сумын ИТХ 12 жилийн дунд сургуулийн байгууллагатай хамтран зохион байгууллаа. Ахмад, Эмэгтэйчүүд, Бөхийн холбоо, Уяачдын холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний зохион байгуулсан олонт талт арга хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаа.

            Монгол хөөмийн  олон улсын 3-р наадмыг Соёл спорт аялал жуулчлалын яам, аймгийн Соёл спорт аялал жуучлалын газар сумын ИТХ , Засаг даргын Тамгын газар, Монголын хөөмийн холбоотой  хамтран хөөмийн гарал үүсэл орчин цагийн талаар симпозиум зохион явуулж  уралдаан тэмцээнийг сум аймагт зохион байгуулж  амжилттай оролцлоо.

Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Цоохор баг, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга баг, Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газрын захиргаатай   хамтран “Байгалиа хамгаалья” сэдэвт өдөрлөг, зүүн бүсийн  7 сумын цэцэрлэгийн багш нартай хамтран Ардын өв соёлоо өвлүүлье,  Хууль дүрэм бодит амьдралд сэдэвт арга хэмжээний АСТ, шоу тэмцээнүүд,  Хар ус нуурт зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, Хар ус нуурийн тахилга үйлдэх арга хэмжээнд оролцож туслан дэмжиж ажиллаа.

Орон нутгийн судлах кабинетийг тохижуулах ажлын хүрээнд сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 2.5 сая төгрөгийн санхүүжилт авч үзмэрийн ширээ 7, ханын үзүүлэн 8, улс аймгийн алдартнуудын зураг, ард иргэдийн гар дээрээс эртний болон өв залгамжлан хадгалагдаж ирсэн 36 ширхэг эд зүйлсийг цуглуулан авч, сумын түүхт дурсгалт газруудын фото альбомыг баяжуулан баримтжуулан хадгалж, биет бус өв тээгчдийн судалгааг гарган цахимд оруулсан   болно. Мөн малчдад гэрээр гар картаар ном олгож шилдэг уншигч шалгаруулан “Д.Нацагдорж тэмдэг”-ийн тодорхойлолтыг явуулсан ба сумын  6 багт номын богцыг аялуулан 12 жилийн дунд сургуулийн НУЗАН –тэй хамтарч “Хамба дээлт ба дэлхий даахгүй баян дүр”-ийн тоглолт , “Өв соёлоо дээдлэе” монгол бичгийн уралдаан, “Гоё бичигтэн”, ”Шилдэг тэргүүний  уншигч” шалгаруулан шагнал урамшуулал олгожээ.

            Номын  сангийн номыг нэг бүрчлэн тооллого явуулан 6300 номноос 2000 ширхэг номыг электрон катологит оруулж бүртгэлжүүлэн компьютерийн программд суулгасан болно.  Мөн 9-р сарын эхний 7 хоногт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу номын баярыг тэмдэглэн өнгөрүүлж “Хэн их олон ном унших вэ”  сэдэвт 7 хоногийн аяныг зохион байгуулан ажилласан бөгөөд ард иргэдийн санал хүсэлтийг барагдуулах үүднээс санал хүсэлтийн дэвтэр ажиллуулан  ажилдаа тусган ажиллаж байна.

            Тус сумын соёлын байгууллага дээр үндэсний 5 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд “Морин хуур”, “Бий биелэгээ”, “Биет ба биет бус өв”, “Тууль”, ”Монгол хөөмийн” хөтөлбөрүүдийн биелэлтийг тооцон картжуулж , хөтөлбөрийн дундаж биелэлт 75% -тай байгаа болно. Монгол бүжгийн бие биелэгээний 60 сурагчдын хамтлагтай болж тайлан тоглолтоо хийсэн ба Монгол хөөмийн их наадамд хөөмийч М.Саруултөгс, Ц.Цогтгэрэл, Ц.Хаш-Эрдэнэ М.Мөнхбат Ч.Алтангэрэл нар амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлж бахдам амжилтыг үзүүлсний зэрэгцээ УИХ –ын гишүүн Д.Дэмбэрэл. С.Бямбацогт нарын ивээл дор явагдсан Икэлийн эгшиглэн хуурийн 9-р наадамд насанд хүрэгчдийн гоцлол төрлөөр Баянхайрхан багийн малчин Ч.Алтангэрэл 2-р байр ,сумын Соёлын төв хамгийн зохио<