ЧАНДМАНЬ СУМЫН ТАТВАРЫН АЛБА

2014 оны Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал :

Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ дараах   баримтыг бүрдүүлнэ.

    Д/д          Бүрдүүлэх баримтууд         Бүрдүүлэх баримтад тавих шаардлага
    Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах
     1 Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт Хөнгөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар
2 Иргэний үнэмлэхийн хуулбар Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, Нотариатаар баталгаажуулах
3 Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авчирч эх хувьтай тулгаж баталгаажуулах
4 Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт  Тодорхойлолтод  оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг  тусгасан тухайн сургуулийн  албан бичиг байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг орчуулгын товчоогоор орчуулуулсан байх/
5 Сургалтын  төлбөр төлсөн баримтууд  Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр  төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг  тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. 
    6 Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр  Оршин суугаа  татварын албанаас  авсан татвар төлөгч иргэний орлого татварын  бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх  
7 Ажлын газрын  цалингийн тодорхойлолт  Тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх
8 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар  Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авчрах, Нотариатаар баталгаажуулах
9 Орлого нотлох бусад баримт  Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах
10 Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар  Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих