Э.Цогтсайхан

Сумын хамгийн алслагдсан баг Сүлжээ багийн хурал дээр  нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрт сумын ИТХ-н дарга Д.Хосбаяр, Засаг дарга Б.Догсом болон Тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, Хүн эмнэлэг, Сургуулийн Менежер, Нийгмийн ажилтан зэрэг сумын өргөн бүрэлдэхүүнтэй очиж ажиллаа. Нээлттэй хаалганы өдрөөр багийн Засаг дарга Т.Түвшинбаярын Тайлан, Өвөлжөө хаваржааг ИНХ-аар хэлэлцүүлэн батлуулж, сумын удирдалгууд цаг үеийн байдал болон тайлангаа танилцуулж малчидтайгаа нэг өдрийг өнгөрүүллэээ.