Э.Цогтсайхан

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Чандмань сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол улс минь 3 сая дахь иргэнээ өлгийдэн авч,Ховд аймаг морин жилдээ ажлын өндөр их амжилттайгаар Улсын тэргүүний аймаг болж, зон олон амгалан тайван, мал сүрэг 5 төрлөөр өссөн, намрын налгар өдрүүд шиг сайхан өвөл болж байна" гэж хэллээ. "Галзууруулагч" хэмээх модон хонин жилийн босгон дээр Талын булаг багийн өндөр настан М.Гүрбазар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтангадас" одонгоор, Талын булаг багийн уяач Б.Эрдэнэбаатар, Тахилт багийн уаяч Р.Тогтохбаатар нар "Аймгийн алдарт" уяачаар, Тахилт багийн малчин Ц.Алтангэрэл, Жаргалант багийн малчин Д.Даваахүү нар "Аймгийн сайн малчин" тус тус шалгарч шагналыг Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гардуулж баяр хүргэлээ.