Мэдээ

Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт амжилттай зохион байгууллаа. Уг сургуулилтанд Засаг даргын тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Цаг уур, Төрийн банк, Хаан банк зэрэг албан байгууллагууд жагслаа.