Чандмань сумын Соёлын өдөр боллоо.

Олон үндэстэн ястны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд 10 дугаар сарын 30-ны өдөр “Чандмань сумын өв соёлын өдөр” ХДТ-ын өмнөх талбайд боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Чандмань сумын ИТХын дарга, Засаг дарга болон нутгийн зон олон оролцов.

Энэ үеэр Панжиганы тэмцээн, “Чандманьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Сумын ардын авьяастан болон хөөмийчдийн чөлөөт уран бүтээлээс мөн сумын ардын авьяастнуудын “Хос Алтайн эгшиглэн” урлагийн нандин өв соёлоос бүрдсэн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 80 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд Жаргалант суманд амьдран суух нутгийн зон олон театр дүүртэл хуран цугларсан байв. Тоглолтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, сумын удирдлагуудад, аймгийн Засаг даргын өргөмжлөлийг нэг сая төгрөгний хамт гардуулж өгсөнөөс гадна сумаа сурталчлах арга хэмжээнд санаачилгатай, амжилттай оролцсон зарим ардын авьяастнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит шагналууд болон салбар байгууллагуудын шагналыг гардуулан өгсөн юм. Ийнхүү аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн 17 сум соёлын өдөр, сум сурталчлах арга хэмжээгээ хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж, Монголд төдийгүй Дэлхийд хөөмийгөөрээ алдартай Чандмань сумаар уг арга хэмжээ өндөрлөлөө.