ЧАНДМАНЬ СУМАНД 02 САРД ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ЧАНДМАНЬ СУМАНД 2017 ОНЫ 02 САРД ХИЙГДСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2017.02.23

Сумын ИТХ-аас 2017 оныг “ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЖИЛ” болгосонтой холбогдуулан 02-р сарын 4-ны өдрийг хуулийн нэг өдөр болгон зохион байгуулж төрийн байгууллагуудтай хамтран хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулж сургалтын төгсгөлд АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Босоо заяатай монгол”, “Уран жиргээ”, Шилдэг цоллооч хүүхэд” зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаа.

“Олон нийтийн оролцоот сургууль төсөл”-ийг хэрэгжүүлэх сургалтын үйл ажиллагааг дотуур байрын сурагч, багш ажилтнууд, албан байгууллагын дарга, эрхлэгч нар, сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн гишүүд, эцэг эхчүүдэд зохион байгуулж төслийн газарт төсөл боловсруулан хүргүүлсэн.

Засаг даргын нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангийн хурлыг нийт эцэг эхчүүдээр хэлэлцүүлж үнэлгээ өгүүлсэн. Мөн Эцэг эхийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулсан.

Дотуур байр, Цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүн махны тендерийг зарласан “Үдийн цай” хөтөлбөрт тендерт шалгарсан “Жаргалантын ундарга”, “Чандмань ихэр уулс”, “Аагтай шаргал цай” аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийг гэрээ байгуулан нийлүүлж байна.

“Хоггүй орчин”-д шинэлцгээе уриан дор албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамтран нийтийн хог цэвэрлэгээг 2017 оны 02 сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгууллаа.