ЗАЛУУЧУУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЧАНДМАНЬ СУМАНД ЗАЛУУЧУУДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

         Чандмань сумын Залуучуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийг оролцуулан 50 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг Залуучуудын холбоотой хамтран  зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг зохион байгуулагч Залуучуудын холбооны дарга нээж Асуудал оруулагч талаас Сумын нийгмийн ажилтан тухайн төсөлийг иргэдэд танилцуулсан. 

  1. Залуучуудын нийгмийн хөгжил оролцоог дэмжих
  2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажил орлоготой, хэвийн амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх
  3. Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх
  4. Залуучуудын мэдлэг, боловсрол, соёл, ур чадварыг хөгжүүлэх гэсэн 4 чиглэлийн хүрээнд ярилцаж дараах саналуудыг гаргалаа.
  • Залуучуудын талаар дэлгэрэнгүй судалгааг сум, баг, байгууллагаар гаргах
  • Байгууллагын дотоод журам, Сум, багийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  залуучуудын эрүүл мэндийг дэмжих, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх, залуучуудын мэдлэг боловсрол, соёл ур чадварыг хөгжүүлэх талаар заалт оруулах,
  • Шийдвэр гаргах түвшинд ямар үйл ажиллагааг хийвэл зохистой талаар тогтмол залуучуудын санал авч байх
  • Төрийн болон төрийн бус байгууллага иргэд олон нийт хамтран архи мансууруулах бодисоос татгалзсан уриалгыг хэрэгжүүлж хэвших
  • Оройн цагаар үйлчилж байгаа дэлгүүрүүдэд хяналтыг сайжруулах
  • Архинаас 1 жилээс доошгүй хугацаанд татгалзаж хэвшсэн залуу албан хаагчдад цалингийн урамшуулал олгох
  • Архи хэрэглэдэг хүнийг бие даан авч гаргасан бол дээрх арга хэмжээг авах
  • Аливаа баяр ёслолоор архинаас татгалзах уриалга гаргах
  • Улирал тутамд архины хор уршгийн талаар шаталсан сургалтуудыг явуулах
  • Залуу малчидыг дэмжих Малжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  • Залуучуудад тулгарч буй гол хүндрэл бэрхшээлийг ажилгүйдэл, архидалт, боловсролын чанар муу, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газаргүй байхгүй гэх мэт саналуудыг харилцан ярилцаж гаргаж ирсэн.