Газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн боллоо.

Чандмань суманд "Газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" боллоо.

Чандмань суманд газар тариалангийн болон хадлангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан "Газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Б.Чинбат, Засаг дарга Б.Галбадрах, Орлогч дарга З.Онолбаатар, МЭҮТын дарга З.Лхагвасүрэн, Аймгийн ХААГ-ын дарга Т.Баатарзориг албаны бусад хүмүүс оролцлоо. Зөвлөгөөнд оролцогсод газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй байгаа асуудал, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцлаа.

ЧАНДМАНЬ СУМЫН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

 

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Сургалт зохион байгуулагдах газар: Чандмань сум “Соёлын төв”

Хугацаа

Хэлэлцэх асуудал

Илтгэгч

09:00 – 09:30

Бүртгэл

10:00 – 10:20

Нээлт: Сумын Засаг дарга Б.Галбадрах нээж үг хэлнэ.

10:20 – 10:50

Газар тариалангийн өнөө ба маргааш сэдэвт илтгэл

МЭҮТ-ын дарга З.Лхагвасүрэн

10:50 – 11:10

Асуулт, хариулт

 

11:10 – 11:40

Чандмань сумын газар тариалан, хадлангийн талбайн өнөөгийн зураглал, нөөц газрын байршил, эзэмшилийн зураглал

Газрын даамал

Э.Цогтсайхан

11:40 – 12:00

Хэлэлцүүлэг

 

12:00 – 12:30

Цайны цаг - завсарлага

 

12:30 – 13:30

Зөвлөгөөний ач холбогдол, хүлээлт, цаашид гарах үр дүн, орон нутгийн дэмжлэг хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийх

Сумын Засаг дарга Б.Галбадрах

13:30 – 14:00

Ахмад тариаланчдын зөвлөгөө

Ахмад тариаланчид

14:00 – 14:30

Зөвлөгөөний үр дүн хэлэлцүүлэг

Зөвлөгөөнд оролцогчид

14:00 - 14:30

Орон нутгийн дэмжлэг үрийн төмс, хүнсний ногооны үр тараах /Газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд/

 

14:30 – 14:40

Хаалт

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР