03 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ЧАНДМАНЬ СУМАНД 2017 ОНЫ 03 САРД ХИЙГДСЭН АЖЛЫН МЭДЭЭ

Чандмань сум нь 03-р сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Улаан хивсний баяр” зохион байгуулж баярын үеэр  “9 алдартан ээж” шалгаруулж 6 багийн 250 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан хөтөлбөрт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Ховд аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдааныг Чандмань суманд 03 дугаар сарын 15-ны өдөр 3 насны уралдаан зохион байгууллаа. Уралдаанд нийт 224 морь уралдлаа. Уралдааны үеэр Сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хос унага морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллаж, 85 уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ямар нэгэн  зөрчилгүй ажиллаа.

Мөн 3 сард төлөвлөсөн хувиарийн дагуу багийн хурлуудыг зарлаж зохион байгуулсан. Багуудын хурлаар Багийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Бөхөнгийн устгалын явц мөн орон нутаг хөгжлийн сан, баг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын талаар тайлан , мэдээлэл хийсэн. Хуралд Баянхайрхан багийн ирц 141 өрхөөс 92 өрхийн 125 иргэн, Тахилт багийн хуралд 103 өрхөөс 83 өрхийн 107 иргэн , Талын булаг баг 93 өрхөөс 48 өрх 83 иргэн  ирж хамрагдан хурлыг амжилттай зохион байгуулсан.

2017 оны “Нээлттэй хаалга”-ны өдрийн хувиарийн дагуу Иргэний бүртгэлийн улсын  бүртгэгч , Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, сумын ЗДТГ хамтран өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр  71 иргэн оролцож гадаад паспортны сунгалт 17, шинээр гадаад паспорт 7 иргэнд олгох үйлчилгээ үзүүлэн ажиллаа.  

2017 оны 03 сарын 23-ны өдөр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор “Нуугд,Хүлээ,Тэвч” командаар дадлага сургиулалт хийж нийт 219 иргэн 41 техникийн хэрэгсэл оролцож дуут дохиогоор ажиллах бэлтгэл сургалт амжилттай болж хугацаатай мэдээ тайланг аймгийн ОБГ-т хүргүүлэн ажиллаа.