5 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 05 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.05.25                                                                                                  Урдгол

НЭГ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  2017 оны 05 сарын 09-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргасан.

Үүнд: Сумын бүрэн дунд сургуулийн Физикийн лабораторийг тус сургуулийн ууган төгсөгчийн нэг ахмад физикч доктор профессор Содномдаржаа овогтой Мягмарсүрэнгийн нэрэмжит болгох, Сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Эмнэлэгийн төрөх тасгийг тус эмнэлэгийг үүсгэн байгуулагчийн нэг ахмад сувилагч Дорлиг овогтой Лхаасүрэнгийн нэрэмжит болгох, Сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлэгийг тасралтгүй 37 жил удирдаж ажилласан Монгол улсын “Хүний гавьяат эмч” Түвдэн овогтой Данзанлхагвын нэрэмжит болгох талаарх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн нийт дэлгүүр , ТҮЦ , гуанз, цайны газар, төсөвт байгууллагуудын  хүнсний байдал хадаглалт хамгаалалт, эрүүл ахуйн байдалд хяналт шалгалтыг хийж зөрчилтэй гарсан аж ахуйн нэгж  албан байгууллагуудад “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” зөвлөлөөс зөөвөр зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.

ХОЁР:Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппрадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулан орон нутагт хийгдэх цаг үеийн болон нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг ба тус бүр дээр зохион байгуулах, уул усны тахилгын баяруудыг зохион байгуулах талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Сумын хяналт үнэлгээ хийх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаний дагуу Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг  сумын нийт дэлгүүр , ТҮЦ , гуанз, цайны газар, төсөвт байгууллагуудын  хүнсний байдал хадаглалт хамгаалалт, эрүүл ахуйн байдалд хяналт шалгалтыг хийж зөрчилтэй аж ахуйн нэгж  иргэнд албан шаардлага , хугацаатай үүрэг даалгавар өгч хугацаа дууссан 5 төрлийн 5 бүтээгдэхүүн буюу 175.0 мян төгрөгийн барааг хураан авч устгалд оруулаад байна.

Сумын газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан “Газар тариалангийн өнөөгийн байдал цаашдын зорилт”-ын тухай илтгэл мэдээлэл хийж газар тариалан эрхлэгч нарыг бүрэн хамруулахын тулд  урилга хүргүүлэн ажиллалаа.Уг арга хэмжээнд  34 иргэн хамрагдан санал бодлоо илэрхийлж мөн аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарцогт, мэргэжилтэн  Тогтохбаяр нар оролцон  газар тариалангийн талаар мэдээ мэдээлэл өгч  тариалалтын талаар сургалт зохион байгуулан нарийн ногооны үр, улаан төмсний болон эрт ургацын үрийн төмсний  тусламж үзүүлэн Засаг даргын нөөц сангаас 500,0 мян төгрөгийг зарцуулан  ажиллалаа. Сумын дүнгээр төмс 4,8 га нарийн ногоо 2,6 га  хашсан хадлан 16 га тэжээлийн ургамал 1,1 га жимс жимсгэнэ 1,3 га –д тариалах чигэлэл гарсан нь  урьд оны хоос 3 га –р нэмэгдэх дүн гарч байгаа болно.

Мөн жилийн ажлын төлөвлөгөөнд орсон “Нээлттэй хаалганы” өдөр зохион байгуулах ажлын хүрээнд “ Төрийн үйлчилгээ Таны багт” арга хэмжээг Баянхайрхан багт зохион байгуулан ИТХ, ЕБС, Бүжинхэн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүд  Иргэний бүртгэл, Нийгмийн халамж, нийгмийн даатгал, татвар төлөлт, газрын гэрчилгээ олгох, хуулийн зөвлөгөө өгөх сангуудын талаарх мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллаа.

Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 05 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 8, гэрлэлт 1, нас баралт 2, шилжин явсан, шилжин ирсэн, хашаа байшингийн гэрчилгээ шинээр авах 25, 45 насны иргэдийн паспортны сунгалт 24 иргэний хүсэлтий хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ.

      Хөдөө аж ахуй:

            МЭҮН-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх стандарт хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн МЭҮГ –ын дарга Ш.Пүрэвхүү  Д.Оюунчимэг нар графикийн дагуу   шалгалт хийж  үнэлэлт дүгнэлт өгч цаашид  ажиллах зөвлөмж зөвлөгөө арга зүйн талаар чиглэл өгч ажиллаж байна. Тус суманд  гурван МЭҮН  ажиллаж , Коли иж балнадын ийлдэс 3186 толгой малд, Сохор доголын вакцин 38350 толгой малд Шөвөг ярын вакциныг  34400 толгой малд  тарьсан дүн мэдээтэй байна МЭҮН –ийн санхүүжилтийг шийдвэрлэн ажилласан болно.

            Аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын захирамжийн дагуу  Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн аянг зохион байгуулан хийгдэх ажил ажлын хэсгийг томилон графикийн дагуу ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна. Бөхөнгийн цэгийг  бүрэн мөсөн  дарж булах үүднээс “Цагаан дугуйн” цэгийн сэг зэмийг шатаан булж устгахад бэлдээд байгаа ба санхүүжилт байхгүйн улмаас түр хугацаагаар хойшлуулаад байна.

            ДХБ Сан Бодлого судлалын төвөөс  Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр байгаль хамгаалах  иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтыг цогцоор шийдэх арга зам сэдэвт сургалт, Хоршоо гэж юу вэ ?,  Бэлчээр ашиглагчдын өнөөгийн төрх цаашид ажиллах зарчим зэрэг сэдэвүүдээр  багуудын БАХолбоо, Хоршоо эзэмшигчдийн дунд сургалт зохион байгуулсан ба уг арга хэмжээнд 20 гаруй иргэд 5 хоршооны төлөөлөл МЭҮТ –ийн мэргэжилтэнгүүд , Байгаль  хамгаалагчид, Татварын байцаагч  нар  оролцсон  болно.

Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу нийт 72 иргэнд 10.100.0 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 68 иргэнд 4.600.0 мянган төгрөг,жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 85 иргэнд 3.100.0 мянган төгрөг, Ахмад настаны унааны зардалд 2 иргэнд 300 000 төгрөг, Хөжлийн бэрхшээлтэй иргэний харилцаа холбооны зардал 1 иргэнд 20 000 төгрөгийн тэтгэмж өгсөн. Мөн Хөдөлмөр,Халамж үйлчилгээний хэлтэсээс “Халамжаас-хөдөлмөрт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээлэл хийж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн 4 малчин залууг сонгож асуудлыг шийдвэрлэн ажиллаа. Мөн 80 гаруй иргэн оролцож нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авах, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх шатлалаар үйлчилгээ үзүүлэн ажиллаа.

Нийгмийн даатгалын чиглэлээр

Шимтгэлийн орлого 17415.6 мянган төгрөг, Иргэний сайн дурын даатгалд 50 иргэнээс 5521.5мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалд 52 иргэнээс 2541.5мянган төгрөг нийт 25478.6 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 3 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж тэтгэврийн тогтоолтыг хийлээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 80857.1 мянган төрөгийн санхүүжилт авч өндөр насны тэтгэврийг 258 хүнд 69694.6 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 12 хүнд 2767.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 35 хүнд 8133.0 мянган төгрөг, ҮОМШӨ-ний сангаас 1 хүнд 262480 төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг тус тус олголоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Эрүүл мэндийн төв нь энэ сард нийт ..... амбулаторийн үзлэг хийж 30 иргэнийг хэвтүүлэн эмчилсэн.

Хүн эмнэлэг нь Сувилахуйн нэг өдрөөр “Эх хүүхдэд үзүүлэх Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж 40-64 хүртэлх зорилтот бүлгийн иргэдэд чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг хийж, Хорьтын айл өрхөөр явж өндөр настан-19, 0-5 хүртэлх насны 13 хүүхэд, жирэмсэн 1 эхэд зөвлөгөө өгч ажиллаа.

Сумын “Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн БОЭТ-ийн хүний гавъяат эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулан ажиллаа. Тус үзлэгт Дотрын эмчид-85, Хүүхэд-53, Эмэгтэйчүүдийн эмчид-40, ЭХО-д 106, Чих хамар хоолойн эмчид-76, Мэдрэлийн эмчид 77 нийт 437 иргэнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж иргэдийг маш сайн хамруулсан үр бүтээлтэй ажил боллоо.

Мөн Эрүүл мэндийн төвөөс нийт төрийн албан хаагчдад “Халдварт өвчин”-ий талаар мэдээлэл хийж нийт 46 иргэнийг БЗДХӨ болон элэгний ВС вирусын шинжилгээнд хамрууллаа.

Боловсролын чиглэлээр

Бүжинхэн хүүхдийн цэцэрлэг нь 2017 оны 05 сард 110-120 хүүхэд буюу 1920 хүүхэд авч ажиллан сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн явуулж ажиллаа. Тухайн сард гэрээт ажилчдаар складны дээврийг буулгуулж засвар хийн дээврийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаа. Мөн гэр цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангахаар БСШУЯ-аас цагаан хэрэглэл, коршик- 2296250, 12 волтоор ажилладаг хөргөгч- 1897 714төгрөг, 1,2-р хоолны таваг, халбага сэрээ, бусад тоног төхөөрөмж-2097482 төгрөг , тоглоом- 2033000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажлын хэсэг хүлээн авлаа.

12 жилийн бүрэн дунд сургууль

  1. 1 дүгээр ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.Эрдмийн баяраар тайлант уншлагын нэг өдөр зохион байгуулж, 47 сурагчид сурч мэдсэн зүйлээ тайлагналаа.
  2. 2017.05.10-нд тус сургууль дээр Манхан сумын сургуулиас ОНОС төслийн баг ирж тус сургуулийн туршлага судалж, манай сургуулийн ОНОС-ийн  баг Жаргалантын VI сургууль дээр туршлага судаллаа.
  3. Ажилтнууд 2017 оны жилийн үйл ажиллагаанд төлөвлөгөөнд тусгагдсан графикт ажлын хүрээнд дотуур байрын сурагчдад амьдрах ухаанд суралцахад дараах сургалтуудыг зохион байгуулж ажилласан.Үүнд:гоёл чимэглэл, сураар чөдөр ногт зангидах, дээл эсгэх, утас ээрэх, эсгийгээр аяганы ширмэл уут хийх, товч зангидах, шилбэ хадах гэх мэт.
  4. Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг 5 дугаар сарын 15-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.Эрдмийн баяр зохион байгуулах ажлын хэсгийг захирлын тушаалаар томилж ажлын хэсэг төлөвлөгөө гарган батлуулж үр дүн, зохион байгуулалт сайтайгаар тэмдэглэлээ.Төгсөх ангийн сурагчид ногоон төгөл байгуулж, 23 ширхэг модыг ногоон тороор хамгаалж тарьсан. Эрдмийн баяраар 2016-2017 оны хичээлийн жилд олимпиад, уралдаан, тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчдаа шагнаж урамшуулав.
  5. Б.Тунгалаг багштай 11а анги “НЭГ АНГИЙНХАН” тоглолтоо Манхан, Зэрэг, Дарви сум, сумын багш, сурагчид, иргэд хөдөлмөрчидөд авъяас хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэнээ бусдад тайлагнаж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан.
  6.  “Сурагч солилцоо” зохион байгуулж  Дөргөн сургуулиас 12 а ангийн  сурагч  Батсүрэн, 7а ангийн  сурагч Хосбаяр нар, тус сургуулиас 11а ангийн сурагч Н.Төрийнсүлд, М.Батцоож нар сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдлаа.
  7. Анги дэвших болон төгсөх шалгалтууд авагдаж байна.Төгсөх ангийн шалгалтыг 24 цагийн дотор БМС-д дүнг шивж баталгаажуулж байна.

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

  ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                               Д.ЯНЖИНСҮРЭН