7 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 07 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.07.26                                                                                                  Урдгол

НЭГ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Сумын ИТХ 1 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  Сумын ИТХ 2017 оны 06 сарын 30-ны өдөр Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хагас жилийн тайлан, Төсвийн тодотгол, Татварын биелэлт, ЖДҮ-ийн тайлан зэргийг  хэлэлцэн ИТХ-ын 52 %-ын ирцтэйгээр хуралдаж холбогдох асуудлуудыг хэлэлцэн тайлан мэдээнд дүгнэлт өгч ажиллаа.

ХОЁР:Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппрадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулан орон нутагт хийгдэх цаг үеийн болон баяр наадмын бэлтгэл ажил хангах талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох 8 дахь удаагийн дахин сонгуулийг суманд сонгуулийн салбар хороо, 6 багт хэсгийн хороо байгуулан ТАХ-дыг оролцуулан амжилттай зохион байгуулж, сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1803 сонгогчоос 1168 сонгогч санал өгч сонгуулийн ирц 64.78 % - тай явагдаж сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Сумын нийт хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газруудад бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдлыг хангуулах дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Засаг дарга, Тамгын газрын даргын баталсан удирдамжаар байгуулсан ажлын хэсэг 2 удаа шалгалт хийж хэрэглээний баталгаат хугацаа дууссан 44 нэр төрлийн 297 ширхэг 858950 төгрөгний үнэ бүхий хүнсний барааг устгалын комиссын шийдвэрийн дагуу устгал хийж ажиллаа.

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах жилийн ажлын төлөвлөгөөний дагуу “Төрийн үйлчилгээ Таны багт” арга хэмжээг Сүлжээ багт зохион байгуулан ИТХ, ЕБС, Бүжинхэн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүд  Иргэний бүртгэл, Нийгмийн халамж, нийгмийн даатгал, татвар төлөлт, газрын гэрчилгээ олгох, хуулийн зөвлөгөө өгөх сангуудын талаарх мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллаа.

2017 оны хагас жилийн тоогоор  103196   төл хүлээн авсан амжилтаар АХ-ын түүхт 96 жилийн ойгоо угтаж, “Түмэн адуу, буман хонь”-ны хишиг малчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлж малчин түмнээ алдаршуулан баярын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа.

      Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 07 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 3, гэрлэлт-1, нас баралт-1, шилжин явсан-5, шилжин ирсэн-3,  25, 45 насны иргэдийн паспортны сунгалт  3 иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуй:

            Аймгийн Засаг дарга, сумын засаг даргын захирамжийн дагуу мал эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх , мал эмнэлэг, ариун цэврийн сарын аяныг зохион байгуулж сумын 6 багийн мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг шалгалт хийж ажиллаа.  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд:

Боом- 1473, ДХХ-10500, Дуут хавдар- 2365, Коли бактериоз- 3186, Галзуу- 4250, Шөвөг- 35400, Сахуу- 1298, Сохор догол- 38300, , Бүгд- 95474 мал вакцинжуулж, 36285 толгой малд боловсруулалт, малын хашаа буюу 75600м2 талбай, уст цэг 22 бюу 672м2, тээврийн хэрэгсэл 150, зоорь агуулах 3 тус тус ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу нийт 704 иргэнд 171914.0 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 66 иргэнд 25344.0 мянган төгрөг,жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 118 иргэнд 27100.0 мянган төгрөг, Ахмад настаны унааны зардалд 18 иргэнд 2730.0 төгрөг, Хөжлийн бэрхшээлтэй иргэний харилцаа холбооны зардал 3 иргэнд 160.0 төгрөгийн тэтгэмж өгч халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэн ажиллаа.

Нийгмийн даатгалын чиглэлээр: Шимтгэлийн орлого 9627.3 мянган төгрөг, Иргэний сайн дурын даатгалд 34 иргэнээс 2595.0 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалд 21 иргэнээс 861.1мянган төгрөг нийт 13083.4 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 4 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж тэтгэврийн тогтоолтыг хийлээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 80436.0 мянган төрөгийн санхүүжилт авч өндөр насны тэтгэврийг 258 хүнд 69769.9 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 12 хүнд 2767.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 33 хүнд 2767.0 мянган төгрөг, ҮОМШӨ-ний сангаас 1 хүнд 262480 төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг тус тус олголоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Эрүүл мэндийн төв нь энэ сард нийт 108 амбулаторийн үзлэг хийж 18 иргэнийг хэвтүүлэн эмчилсэн.

Сумын ЭМТ-ийн үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээлч ажлууд, баяр наадмын бэлтгэл ханган байгууллагын дээврийн засвар, явган хүний зам, дотор тохижолтын ажлуудыг хамт олны оролцоотойгоор хийж гүйцэтгэн хандив цуглуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулан 2017 оны 07 сарын 20-23-ны өдрүүдэд баяр наадмыг зохион байгууллаа.

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

                  ЗДТГ-ын Нийгмийн бодлого,

хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн                 Д.Янжинсүрэн