8 сарын ажлын тайлан

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 08 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.08.25                                                                                            Урдгол

НЭГ:Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппрадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулан орон нутагт хийгдэх цаг үеийн болон өвөлжилтийн бэлтгэл  ажил хангах талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засаг даргын тамгын газар, ИТХ, 6 багийн засаг дарга нар хамтран төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, малчдын төлөөллийг оролцуулан 400 иргэнээс санал асуулгыг авч хэлэлцүүлэг зохион байгуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сумын Засаг даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Баг хөгжүүлэх, сум хөгжүүлэх, малжуулах, эрсдэлийн сангуудын хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлүүлэх 7 хоногийн аяныг зохион байгуулан  ажиллаж зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах жилийн ажлын төлөвлөгөөний дагуу “Төрийн үйлчилгээ Таны багт” арга хэмжээг Тахилт багт зохион байгуулан ИТХ, ЕБС, Бүжинхэн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүд  Иргэний бүртгэл, Нийгмийн халамж, нийгмийн даатгал, татвар төлөлт, газрын гэрчилгээ олгох, хуулийн зөвлөгөө өгөх сангуудын талаарх мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг хүргэж ажиллаа.

Аймгийн засаг даргын албан даалгаварын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг байгуулагдан 14 төрлийн заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган өвөлжилтийн бүс тогтоож, хадлан тэжээл бэлтгэх, ажлыг зохион байгуулан ажиллаж өвөлжилтийн бэлтгэл 20%тай байна.  

      Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 08 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 6, гэрлэлт-0, нас баралт-2, шилжин явсан-5, шилжин ирсэн-1,  25, 45 насны иргэдийн паспортны сунгалт  15 иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуй:

            “Дэлхийн байгаль хамгаалах сан”, “Ногоон алт” төслийн газрын дэмжлэгтэйгээр сумын мал эмнэлэг үржлийн тасаг, бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “ Малын эрүүл мэндийг хамгаалах нь”” бэлчээр ашиглагчдын өнөөгийн төрх цаашид ажиллах зарчим” зэрэг сэдэвүүдээр  багуудын БАХолбоо, малчид, иргэд хөдөлмөрчдөд төслийн нээлтийн сургалтыг зохион байгуулан 126 иргэдийг хамруулсан томоохон ажил зохион байгуулагдлаа.  Үйл ажиллагааны үеэр малын эрүүл мэндийгг хагалаахад иргэд, МЭҮТ, МЭҮНэгжүүдийн оролцоо, цаашид анхаарах асуудлын талаар санал асуулга авч цаашид анхаарч ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаа.

Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу нийт 704 иргэнд 171914.0 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 66 иргэнд 25344.0 мянган төгрөг,жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 118 иргэнд 27100.0 мянган төгрөг, Ахмад настаны унааны зардалд 18 иргэнд 2730.0 төгрөг, Хөжлийн бэрхшээлтэй иргэний харилцаа холбооны зардал 3 иргэнд 160.0 төгрөгийн тэтгэмж өгч халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэн ажиллаа.

Нийгмийн даатгалын чиглэлээр:

Шимтгэлийн орлого 9627.3 мянган төгрөг, Иргэний сайн дурын даатгалд 34 иргэнээс 2595.0 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалд 21 иргэнээс 861.1мянган төгрөг нийт 13083.4 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 2 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж тэтгэврийн тогтоолтыг хийлээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 80436.0 мянган төрөгийн санхүүжилт авч өндөр насны тэтгэврийг 258 хүнд 69769.9 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 12 хүнд 2767.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 33 хүнд 2767.0 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг тус тус олголоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Эрүүл мэндийн төв нь энэ сард нийт 112 амбулаторийн үзлэг хийж  29 иргэн 3 хүүхэд  хэвтүүлэн эмчилсэн.

8 сарын 7- 17 хооронд багуудын төлөөл 20 хүүхдийг хамруулан сувилалд хамруулсан. Сувилалын үеэр хүүхдүүдийг шар ус болон өтгөн рашаанд өдөр бүр оруулж иллэг массаж хийж чийрэгжүүлэн сувилалын хоолыг өдөрт 2 удаа өгч залуу эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулан ажиллаа. 

Боловсролын үйлчилгээний чиглэлээр: Боловсролын байгууллагын ажилчид ээлжийн амралт дуусаж ажилдаа орж 12 жилийн бүрэн дунд сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш нар бага хуралд 15 хүний төлөөлөл оролцож бусад багш ажилчид хичээлийн шинэ жилийн нээлтийн бэлтгэл ажил ханган тохижолтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

                  ЗДТГ-ын Нийгмийн бодлого,

хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн                 Д.Янжинсүрэн