9 сарын ажлын тайлан

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 09 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.09.25                                                                                            Урдгол

НЭГ:Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппрадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулан орон нутагт хийгдэх цаг үеийн болон өвөлжилтийн бэлтгэл  ажил хангах талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Аймгийн засаг даргын албан даалгаварын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг байгуулагдан 14 төрлийн заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган өвөлжилтийн бүс тогтоож, хадлан тэжээл бэлтгэх, ажлыг зохион байгуулан ажиллаж өвөлжилтийн бэлтгэл 50%тай байна.  Орон нутгийн өвсны фонд үүсгэж тонн хадлан, өвс тэжээл татаад байна.

Сумын ИТХ –ын тогтоолын дагуу төрийн албан хаагчдын эрхзүйн баримт бичгийн тооллого хийж мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхээр ажиллаад байна.

      Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 09 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 4, гэрлэлт-4, нас баралт-1, шилжин явсан-2, шилжин ирсэн-1,  25, 45 насны иргэдийн паспортны сунгалт  2 иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуй:

            Газар тариалангийн талаар  тус сумын “Хүрэмтийн тал”  аж ахуйн нэгж 6 га газарт төмс  хүнсний ногоо  “Ихэр сайхан”,Жаргалантийн унадарга аж ахуйн нэгжүүд болон  иргэн Л.Мөнхжаргал нар жимс жимсгэнэ тариалж сургууийн “Үдийн цай” хөтөлбөрт болон  ард иргэдийн хүнсэнд нийлүүлж , сумын дүнгээр 4.8 га газар төмс 2.6 га газар нарийн ногоо 1.3 га газар жимс жимсгэнэ тариалсан дүнтэй байна

Сумын хэмжээнд 1500 тн байгалийн хадлан 300 гаруй тн гар тэжээл 525 тн хууир шүү  бэлтгэх сумын аулшүй нөөцөд өвс 50 тн тэжээл 30 тн бэлтгэх албан даалагавартайгаас  сумын нөөцийг бүрдүүлэх талаар анхааарч 7.5 сая шийдвэрлэн бэлтгэх ажилдаа ороод байна. Мөн багуудын фонд бэлтгэх үүрэг даалгавар чиглэл өгч баг бүр 3 сая  төгрөгийн өвс тэжээл нөөцөлж  авсан дүн мэдээтэй байна.

Тус сумын  нутаг дэвсгэр гандуу бэлчээрийн даац хэт их хэтэрсэний улмаас 2017-2018 онд мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах ажил хүндрэл бэрхшээлтэй байгаа ба малчид иргэдийг өөр аймаг сумын нутагт өвөлжүүлж хаваржуулах ажлыг дэс дараатай хийхээр судалгаа гарган ажиллаж  орон нутагт өвөлжих малчдын өвлийн бэлтгэлийг хангуулах  талаар үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Мөн тогтоол албан даалгаваруудыг урьдчилсан байдлаар дүгнэхэд  ХХААХҮЯ  сайдын 01 албан даалгаврын биелэлт 71% Аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар 81.8%,  Монгол улсын Засгийн газрын  2017 оны 186 дугаар тогтоолын биелэлт  71% -тай дүгнэгдэж байна .Мал сүргийг эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх  хугацаат вакцинжуулалтыг хийх ажлыг графикийн дагуу зохион байгуулан төл малын бруцеллёз өвчний   ШТАМ 19  RTV 1 вакцинуудыг  1546 толгой тугалд  36085 толгой хурга, 40512 толгой ишиг нийт 78143 толгой төл малд хийсэн дүн мэдээтэй байна. Цаашид мялзан өвчний вакцинжуулалтыг хийхээр хүлээгдэж байгаа  болно.

ХХААҮЯ –аас зохион байгуулсан баруун бүсийн мал аж ахуйн мэргэжилтний  сургалт семинарт ИТХ-ын дарга , Засаг дарга, багуудын малчдын төлөөлөл,  МЭҮТ-аас 2 мэргэжилтэн оролцож  ХААХҮ яамны хөрөнгө оруулалтаар YAMANA  мотоцикль олгогдсон болно. 

Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу нийт 704 иргэнд 171914.0 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 66 иргэнд 25344.0 мянган төгрөг,жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 118 иргэнд 27100.0 мянган төгрөг, Ахмад настаны унааны зардалд 18 иргэнд 2730.0 төгрөг, Хөжлийн бэрхшээлтэй иргэний харилцаа холбооны зардал 3 иргэнд 160.0 төгрөгийн тэтгэмж өгч халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэн ажиллаа.

Нийгмийн даатгалын чиглэлээр:

Шимтгэлийн орлого 9627.3 мянган төгрөг, Иргэний сайн дурын даатгалд 34 иргэнээс 2595.0 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалд 21 иргэнээс 861.1мянган төгрөг нийт 13083.4 мянган төгрөгийн орлого орууллаа.

Мөн 4 иргэнээс тэтгэвэр тогтоолгох өргөдөл хүлээн авч хувийн хэрэг бүрдүүлж материалыг бүрдүүлэн судлаж банйа.

Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын санд 80436.0 мянган төрөгийн санхүүжилт авч өндөр насны тэтгэврийг 258 хүнд 69769.9 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 12 хүнд 2767.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 33 хүнд 2767.0 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг тус тус олголоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Сумын эрүүл  мэндийн төв нь 8-9 сард 297  иргэнд амбулаториор үйлчилж, 9 сард18 иргэнийг хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

             Хүүхдийн нүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдэ д  нүдний эмгэгээс сэргийлэх хараа  шалгах үзлэг хийхийн зэрэгцээ гар утас болон телевизорыг ойрын зайнаас үзэх нь нүдний хараанд яаж муугаар нөлөөлж болдог талаар  зөвлөмж өгөв. Мөн  цэцэрлэгийн 4 бүлгийн 82 хүүхдээс цагаан хорхойн шинжилгээ авч ажиллалаа .        

            8-9 сард элэгний  ВС илрүүлгийн  үзлэг шинжилгээнд 82 иргэнийг хамруулж С вирус илэрсэн 12 иргэнийг С вирусын  идэвхижил тоолуулах дараагийн арга хэмжээнд хамруулж эрүүлжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

            Хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай нөхцөл боломжийг хангах зориолгоор байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллаж байна. Артерийн гипертензи болон чихрийн шижингийн үзлэг, умайн хүзүү хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт зорилтод насны хүмүүсийг 100 хувь хамруулахаар ажиллаж байна.

Боловсролын үйлчилгээний чиглэлээр: Хичээлийн шинэ жилийн нээлтийг 9 сарын 01-ний Баасан гаригт зохион байгуулж  2016-2017 оны хичээлийн жилд ЭЕШалгалтанд бэлтгэсэн сурагчидаа амжилттай шалгуулсан багш нарыг сургуулийн захиргааны шагналаар шагнаж урамшуулав.Мөн 2016-2017 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын амжилт гаргасан багш, сурагчдыг ЗДТГ, ИТХ-аас шагнаж урамшуулав. 2017-2018 оны хичээлийн жилд шинээр 6 настан 41 сурагч элсэн суралцаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байуулдаг намрын спартикиадыг зохион байгуулж гар бөмбөг, сагсан бөмбөг,  хөнгөн атлетикийн тэмцээнүүдээр биеийн тамирын багш, нийгмийн ажилтан нар ангиараа болон төрөл тус бүрдээ аваргаа тодрууллаа.

Сурагчдын сурах бичгийг анги удирдсан багш нараар дамжуулан олгож 1-5 ангийн сурах бичгийн хангалт 98 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн хангалт 40 хувьтай олгогдсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хагарсан цонхны шилийг бүрэн сольж Мо-Энко ХХК” Хөшөөтийн уурхайгаас жолооч Б.Чинбат, Н.Жаргал нартай гэрээ байгуулан нүүрсээ татаж байна.

Дотуур байрын ажилтнууд өөрсдийн нөөц болоцоог ашиглан 2 хүний суудалтай жорлонг хийж байрлуулаад байна..

Сургуулийн 2017-2022 оны “Стратеги төлөвлөгөө-хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг хими, биологийн багш Б.Тунгалагаар ахлуулан байгуулж ажлын хэсэг  төслийг боловсруулж  хамт олны хурлаар оруулахад бэлэн болгосон.

Шинэ хичээлийн жилд дараах ажлын байруудыг зарлаж Мэдээлэл зүйн багшийн түр орон тоо, монгол хэлний багш, эмчийн орон тоон дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга зарчмаар зохион байгуулж мэдээлэл зүйн багшаар С.Болорэрдэнэ түр хугацаанд, монгол хэлний багшаар Б.Санжаа туршилтын 3 сарын хугацаатай, эмчээр Д.Лхамсүрэн туршилтын 3 сарын хугацаатай томилогдон ажиллаж байна.Орос хэлний багшаар К.Ахжархан, тогоочоор Б.Энхжаргал нар түр ажиллаж байна.

Оюун ухаан-Шатрын клубаас сургуулийн аварга шалгаруулах шатар, даамны тэмцээнийг бага, дунд, ахлах насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж аваргуудаа тодруулан ажиллаа.

Мөн Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажилдаа орж Баяраар шагнуулах багш, ажилтны тодорхойлолтыг холбогдох шатанд уламжилан Шилдэг 8 номаници шалгаруулах ажлын хэсэг ажиллаж байна.

 

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

                  ЗДТГ-ын Нийгмийн бодлого,

хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн                 Д.Янжинсүрэн