10 сарын ажлын тайлан

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 10 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.10.24                                                                                            Урдгол

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурал:

2017 оны 10 сард ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас тус сумын малчид өөр аймаг сумдын нутагт олноор шилжин суурьшихтай холбогдуулан сумдын удирдлагуудын хооронд байгуулах санамж бичгийн загвар, тухайн сумдын багийн засаг дарга нартай малчид гэрээ байгуулж хамтран ажиллах гэрээний загвар зэргийг хэлэлцэн баталж тогтоол гаргав.

10 дугаар сарын 08-ны өдөр "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой", НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж нээлтийн арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Галбадрах, Засаг даргын орлогч З.Онолбаатар, ИТХ-ын дарга Б.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Гантөмөр орон нутгийн удирдлагууд, үе үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчид зэрэг 60 гаруй хүн оролцов. Ойн үеэр орон нутгийн зам дагуух 12 саданд гоёлийн харгана, шар хуас тарих бүтээлч ажлыг хийж, панжига, караоке дууны тэмцээн зохион байгуулан ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмадын баяр, Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих өдөр, Бүх нийтийн цэвэрлэгээ, өвөлжилтийн байдал, вакцинжуулалт зэрэг орон нутагт хийгдэх цаг үеийн болон өвөлжилтийн бэлтгэл  ажил хангах, зэргэлдээх аймагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

                10 дугаар сарын 1-ны өдөр ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж баярын өдрөөр “Ахмадаа ачлая” тоглолтыг ахмадын холбоо, соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн хүүхдүүд хамтран зохион байгууллаа. Ахмадын баяраар үдээс өмнө олс таталт, хүндийн өргөлт, гүйлт, караоке дууны тэмцээнийг зохион байгуулан шилдэгүүдийг шалгаруулан үдээс хойш Ахмад настан П.Дамдин, З.Нямдаваа нарын алдарыг тэмдэглэж нийт 80 гаруй ахмад настанг хамруулан ажиллаа.

                Өвөл цагийн хүмүүжлийн ажил, мэдээллийн цагийн хүрээнд Нийгмийн бодлого, хууль эрхзүйн ажилтан Д.Янжинсүрэн, Байгаль орчины улсын байцаагч С.Жаргалсайхан, Хэсгийн төлөөлөгч Соёмбо нар  төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл 120 гаруй иргэдийг хамруулан Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулж иргэдэд нэн шаардлагатай заалтуудаар гарын авлага, тараах материалуудыг хийж өгсөн.

                Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 10 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 1, гэрлэлт-1, нас баралт-2, 25, 45 насны иргэдийн паспортны сунгалт  1 иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуй:

            Мал эмнэлэг үржлийн тасаг нь төл малд бог малын мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хангах үүднээс Аймгийн МЭҮТ –аас хуваарийн дагуу Хятад улсад үйлдвэрлэсэн вакциныг  стандарт горимыг баримтлан 2017 оны 10 сарын 05 –ний өдөр  99500 тун вакциныг хүлээн авч мөн өдөрт нь багтаан  тээвэрлэлт хийж  татан авч ажилласан болно.   Ховд аймгийн Засаг даргын 2017 оны А\438 дугаар захирамж, Аймгийн ХААГ-ын даргын зөвлөмжийг мөрдлөгө болгон  , сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ний А\61  тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан  МЭҮН –үүдэд  зөвлөмж өгч вакцины хуваарилалтыг хийж  үүрэг даалгавар чиглэл өгч ажилласан бөгөөд энэ ажилд МЭҮН –ийн малын эмч 4, дадлагын 3 оюутан , багийн Засаг дарга 6,  МЭҮТ –ийн мэргэжилтэн 2, туслах ажилтан 6 нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 05 –ний өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар 23 –ний өдөр хүртэлх 13 хоногт хийж  360 гаруй л шатахуун зарцуулан 2140 км  явж  сумын дүнгээр 84293 мянган төл малд хийж 84,7% -ийн биелэлтэй гүйцэтгэсэн  болно.            Үүнийг МЭҮН –ээр авч үзвэл Бумбатын сүрэг МЭҮН 34100 мянган төлд тарихаас 30527 мянган төлд тарилга хийж 89,5% ийн гүйцэтгэлтэй “Хотонт нуур МЭҮН” 29300 мянган төл малд тарилга хийхээс 20624 мянган төлд хийх 70,3% -тай “Зах таван булаг МЭҮН “36000 мянган төлд тарилга хийхээс 33142 төлд хийж 92,0 % тай байна. Дутуу 14607 мянган төл мал гадна тавиулаар байгаа гэж үзэж байна.   

Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу нийт 704 иргэнд 171914.0 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 66 иргэнд 25344.0 мянган төгрөг,жирэмсэн хөхүүл эхийн тэтгэмжинд 118 иргэнд 27100.0 мянган төгрөг, Ахмад настаны унааны зардалд 18 иргэнд 2730.0 төгрөг, Хөжлийн бэрхшээлтэй иргэний харилцаа холбооны зардал 3 иргэнд 160.0 төгрөгийн тэтгэмж өгч халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэн ажиллаа.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Сумын эрүүл  мэндийн төв нь 10 сард 381   иргэнд амбулаториор үйлчилж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Ахмадын баяраар нийт 80 ахмад настанд “Хорт хавдар түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж нийт ахмад настангуудын дунд хөзөрний тэмцээнийг зохион байгуулж шилдэг баг тамирчидыг шалгаруулан ажилласан.

Мөн цэцэрлэгийн 12 багш ажилчид, ерөнхий боловсролын сургуулийн 22 багш, ажилчидыг хамруулан артерийн гипертензи, чихрийн шижингийн илрүүлгийн үзлэгийг биохимийн оношлуураар хийж хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт тус тус хамруулан ажиллаа.

Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А\28 тоот тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногоор 2-т вакциныг 8 настай 42 хүүхэд, 15 настай 18 хүүхэд, томуугийн эсрэг вакциныг өндөр настан 65, жирэмсэн 20 эхийг тус тус хамруулан хийсэн.

Боловсролын үйлчилгээний чиглэлээр:

Ерөнхий боловсролын сургууль:

Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд багш нарын дунд 8 номинацад шалгаруулан ажлын үр дүнгээр нь шилдэг багш ажилчдыг шагнан урамшууллаа. Шилдэг 8 багшийн ажлын туршлага, шилдэг хичээлийн саналуудыг олон нийтэд сурталчилан бүтээлийн үзэсгэлэн гарган ажиллаа. Дэлхийн багш нарын өдрөөр “Эцэг эхийн нэг өдөр” болгон зарлаж 38 эцэг эх нэг өдрийн сургалтыг зохион байгуулан ажилласан нь онцлог үйл ажиллагаа боллоо.

Сургуулийн нийт багш ажилчдын сурган хүмүүжүүлэх хурал хийж хурлаар сургуулийн үйл ажиллагааны тайлан, 2017-2022 оны хөгжлийн төлөвлөгөө, 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, дотоод журамд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан баталлаа.

“Урлагийн наадам-2017” тэмцээнийг зохион байгуулж баг ангийн 198 сурагчаас давхардсан тоогоор 382 сурагч оролцож 1-р байрыг Ц.Байгальмаа багштай 5а анги, 2-р байрыг О.Насанхүү багштай 1б анги, 3-р байрыг Н.Цагаанцоож багштай 1а анги тус тус эзэлж, багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулан ажиллаа.

Сумын номын сан, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаас Ерөнхийлөгчийн зарлиг, “Номын гэгээ” хөтөлбөрийн хүрээнд уншигчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номтой нөхөрлүүлэх, яруу найргийг дэлгэрүүлэх, Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчилах, сурагчдын сэтгэлгээг идэвхижүүлэх, эх хэлний зөв хэрэглэгээг хэвшүүлэх, тэдний хэл яриаг зүгшрүүлэх үүднээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, шинэ номын үзэсгэлэн гаргаж цаашид хийгдэх номын баяжилт, хамтран ажиллах талаар санал асуулга авч АХА тэмцээнийг зохион байгуулсан ба уг арга хэмжээнд 1-12 ангийн нийт 250 гаруй сурагчдыг хамруулан  оролцуулсан.

Хүүхдийн цэцэрлэг: Багш ажилчдын нэгдсэн хурлыг хийж тухайн сард хийх ажлын төлөвлөгөө гарган ажилллаа.

Бүжинхэн цэцэрлэг нь заах аргын нэгдлээс зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг гаргаж батлуулан нийт цэцэрлэгийн 56 эцэг эхэд “Хүүхэд хамгаалал дасан зохицол” сэдвээр сургалт хийж эцэг эхийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.

багш ажилчид, эцэг, эхчүүд, хүүхдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Алтан намар” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан багш ажилчид, хүүхдүүдийн “Бүтээцгээе” бүтээлийн үзэсгэлэн, Эцэг эхчүүд “Миний хүүхдийн дуртай зоог” хоолны үзэсгэлэн гаргаж нийт эцэг, эхчүүдийн 80 гаруй хувийг хамруулан эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаа. Нээлттэй хаалганы үеэр “Чанга шивнээ”, АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Соёлын төв: Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг сумын ИТХ-тай хамтран зохион байгуулж хамт олны тайлан тоглолтыг НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчид зэрэг 60 гаруй хүнд тавьсан.

10-р сард Соёлын төвийн нээлттэй хаалганы өдрөөр“ Панжига”, “Дардас”, АХА тэмцээнүүдийг зохион байгуулан Шинэ номын үзэсгэлэн, музейн үзвэрүүдийг олон нийтэд сурталчилан цаашид хийх үйл ажиллагааны чиглэл, шинэ номын баяжилтийн талаар санал асуулга авч нийт 140 гаруй иргэнийг хамруулан ажиллаа.

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

                  ЗДТГ-ын Нийгмийн бодлого,

хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн                 Д.Янжинсүрэн