11 сард хийсэн ажлын тайлан

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭ

2017.11.25                                                                                            Урдгол

НЭГ:Иргэдийн төлөөлөгчдийн хурал:

Сумын ИТХ 1 удаа Багийн ИНХ-ын дарга нарын сургалтыг ЗДТГ-ын мэргэжилтэнүүдтэй хамтран зохион байгуулж ажиллаа. Сургалтаар ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Гантөмөр Монгол улсын үндсэн хуулийн багийн ИНХ-тай холбоотой заалт, ЗДТГ-ын Нийгмийн бодлого, эрхзүйн ажилтан Д.Янжинсүрэн Зөрчлийн тухай хууль, Архив бичиг хэргийн ажилтан Г.Чанцалмаа Архивийн бичиг хэргийн хөтлөлт, бичиг хэргийн стандарт түүнд тавигдах шаардлага, Татварын орлогын биелэлт түүнийг ханган биелүүлэхэд БИНХ-ын үүрэг оролцооны талаар сургалтыг зохион байгуулан ажиллаа.

ХОЁР:Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл:

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аппрадын өргөтгөсөн зөвөлгөөнийг зохион байгуулан орон нутагт хийгдэх цаг үеийн болон малчиддаа туслах аяны хүрээнд хийх ажлын талаар асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засаг даргын тамгын газар нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу малчиддаа тусалъя” аяны нээлтийг зохион байгуулан цаашид хийх ажлын чиглэлийг иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл хийж Аяны хүрээнд  Аймгийн Засаг даргын олгосон өвсийг хүлээн авлаа.

      Иргэний бүртгэл мэдээллийн чиглэлээр:

2017 оны 11 дугаар сард Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хүрээнд шинээр төрсөн хүүхэд 7, гэрлэлт-3, нас баралт-4, шилжин явсан-5, шилжин ирсэн-10,  25, 45 насны иргэдийн паспортны сунгалт  13 иргэний хүсэлтийг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэлээ. Нийгмийн бодлогын салбарын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нийгмийн халамжийн чиглэлээр:  Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдсан. Хуулийн дагуу ахмад настаны түлш түлээний хөнгөлөлт, шинээр гэр бүл болсон өрхийн амьжиргааны түвшин тогтоолт зэргийг хийж халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэн ажиллаа.

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Сумын эрүүл  мэндийн төв нь 10 сард 381   иргэнд амбулаториор үйлчилж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Ахмадын баяраар нийт 80 ахмад настанд “Хорт хавдар түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж нийт ахмад настангуудын дунд хөзөрний тэмцээнийг зохион байгуулж шилдэг баг тамирчидыг шалгаруулан ажилласан.

Мөн цэцэрлэгийн 12 багш ажилчид, ерөнхий боловсролын сургуулийн 22 багш, ажилчидыг хамруулан артерийн гипертензи, чихрийн шижингийн илрүүлгийн үзлэгийг биохимийн оношлуураар хийж хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт тус тус хамруулан ажиллаа.

Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А\28 тоот тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногоор 2-т вакциныг 8 настай 42 хүүхэд, 15 настай 18 хүүхэд, томуугийн эсрэг вакциныг өндөр настан 65, жирэмсэн 20 эхийг тус тус хамруулан хийсэн.

Боловсролын үйлчилгээний чиглэлээр:

Ерөнхий боловсролын сургууль:

Нэг.”Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй залуу багш нарын урлагийн наадамд 11 багш язгуур урлагийн төрлөөр амжилттай оролцлоо.

 

            Хоёр.Физикийн багш Т.Энхболд Улаанбаатар хотноо Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургалтанд хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага судлав.

 

            Гурав.Насан туршийн боловсролын нэгжийн багш Л.Гэрэлчимэг НТБ-ын захирал Б.Амартайван, багш З.Энхцэцэг нартай хамт Дархан, Эрдэнэт хотуудаар аялж НТБТөвүүдийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлан, ГОК, Эрдэнэт хивс, Сүлжмэлийн үйлдвэртэй танилцлаа.НТБ-ын багш нарын дунд зохион байгуулсан "ХОЛИМОГ БҮЛГИЙН СУРГАЛТЫН"- улсын ур чадварын уралдаанд Ховд аймгаа төлөөлөн оролцож,"ТООГ ОРОН АНГИАР ЗАДЛАХ, УНШИХ БИЧИХ"-сэдвээр 2, 3, 5-р ангид матеиатикийн хичээл зааж 4-р байр эзэллээ.

 

            Дөрөв.Хөгжмийн багш М.Баярсайхан аймгийн хөгжмийн багш нарыг чадваржуулах сургалтанд 4 хоног хамрагдан ур чадвар, арга зүйгээ дээшлүүлсэн.

 

            Тав.Эрэгтэй багш, ажилтнууд өөрсдийн санаачлагаар  нийтийн эзэмшлийн талбайд хүндэтгэлийн буланг шинэчлэн байгуулж өнгө үзэмжийг сайжруулав.

 

            Зургаа.Сургуулийн захиргаанаас эцэг, эхийн нэгдсэн хурлыг зохион байгуулж 75 эцэг, эхчүүд хамрагдан сургуулийн 2017.01-11 сарын үйл ажиллагааны тайлан, “Цахим хэрэглээ-сургалтын үйл ажиллагаа”  сургалт, санал асуулга, сурагчдын тоглолтыг зохион байгуулж эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэв.

 

            Долоо.”Үгийн урлан-үлгэрийн орноор” төслийн бэлтгэл ажил хийгдэж байна.

 

            Найм. 7 хоног бүрийн 3 дэх өдрийн эрүүл мэндийн цагаар багш, ажилтнууд чөлөөт тоглолт болон чийрэгжүүлэлтийн танхимаар үйлчлүүлж хөдөлгөөөний дутагдлаас сэргийлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүллээ.

           

            Ёс.Спортын мастер, АБТА Л.Борхүү агсны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг түүний гэр бүл сургуулийн захиргаатай хамтран багш, ажилтнууд, 8-12-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж байна.

 

            10.Дотуур байрыг сурталчлах өдрийг 10 сарын 24-ний өдөр зохион байгуулж сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, ажилтнуудын бүтээлч үйл ажиллагааг танилцуулан бяцхан тогоочдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж борлуулан өөрийн орлогоо нэмэгдүүлэв.

            11.БАЗАН-ээс иргэд хөдөлмөрчид, багш, ажилтан, сурагчдын дунд “Босоо  бичиг мину” монгол бичгийн уралдааныг хичээнгүй бичигтэн, уран бичигтэн, уншлагын төрлөөр зохион байгуулав.

 

            12.Судалгаат хичээлийн сарын аяныг зохион байгуулж аяны хүрээнд дунд ангид- 8, бага ангид математик, байгалийн ухааны хүндэвтэр сэдвээр 3 хичээл заагдлаа.

 

            13.”Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд бүсийн сумдын “Чадварлаг багш” чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Хүүхдийн цэцэрлэг:

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тал дээр бүлгийн багш ЗАН ахлагч нар төлөвлөгөөний дагуу сайн үйл ажиллагааг явуулсан.

 Манай цэцэрлэг нь сар бүр нэг зорилтот аян зохион байгуулж түүнийхээ дагуу нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж хэвшсэн. 11 сард төлөвлөгөөний дагуу “Ардын өв уламжлал” сэдэвт аян өрнөж байгаатай холбогдуулан бүлгийн хүүхдүүдийн дунд дээлтэй монгол ,ардын дууны уралдаан зэрэг үйл ажиллагаа зохиогдон байгуулан хүүхдийн авъяасыг хөгжүүлж байна.

Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч эцэг эхийн хурал 1 удаа зохион байгуулж мөн эцэг эхээс цаашид хүүхдээ хөгжүүлэх шаардлагатай санал асуулга  мөн хоол хүнсний хүртээмжийн талаар санал асуулга авч ажилласан .

Эцэг эх болон  бүлгийн хүүхдүүдийг нэг бүрчлэн улавчуулах аян зохион байгуулж эцэг эх хүүхэд бүр улавч өмсөж хэвшсэн цэцэрлэгийн гадна дотно орчин сайжирч  эцэг эхийн оролцоо нэмэгдсэн.

Багш ажилчидад цаг үеийн мэдээлэлийг тухай бүрт нь хүргэж ажиллаж байна багш ажилчидын шуурхайг 1 удаа мэдээлэлийн цагийг 7 хоногт 2-3 удаа хийж хэвшил болон ажиллаж байна. Багш ажилчидад ЗАН-ын ахлагч Б.Эрдэнэчимэг үзэл баримтал боловсруулах аргазүйн сургалт өгсөн

            Мөн хүүхдийн осол аюулгүй байдлыг хангах үүднээс 2 давхарын шатыг халтирхаас хамгаалан дрожилсон  тендерийн гэрээ байгуулсан иргэнээс мах түүхий идээ авч хүнсээ  нөөцлөн хадгалсан. Хоолонд  хонины  мах 623,9кг  үхрийн  мах 289,3 кг мах нөөцлөөд байна .Мөн хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан аарц буцалгаж , ааруул ,чацарганыг хүүхдийн үдийн шүүсэнд түлхүү хэрэглэж ханиад томуунаас урьдчилан сэргийлж байна . Галлагааг өдөрт  3 удаа түлж өөр өөрийн үүрэгт ажилыг гүйцэтгэж ажиллаж байна.

Соёлын төв:  Номын сангийн уншигчдын тоог нэмэгдүүлэх үүднээс шинэ номын баяжилт хийж 871100 төгрөгний үнэ бүхий 52 ш ном худалдан авсан,Ховд аймгийн нийтийн номын сангаас жил болгон зохион багуулагдаг “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадам “Ган үзэгтэн” уран уншлагын наадамд манай сумаас 6 хүүхэд оролцсон.

Малчиддаа тусалъя аяны хүрээнд соёлын төвөөс караоке дууны тэмцээнийг баг хорьт байгууллага,аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулсан.Уг тэмцээнд нийт 12 баг оролцсоноос 1-р байранд засаг даргын тамгын газрын баг 2-р байранд Sky баг 3-р байранд жаргалантын цуурай баг орсон.Тэмцээнд оролцсон багуудын бооцооноос 80000 мянган төгрөгийг шеф байгууллага болох Жаргалант багийн засаг даргад албан ёсоор өгсөн.  Мэдээллийн цаг 2 удаа орсон шоу цэнгээн 2 удаа зохион байгуулагдсан байна.

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН

                  ЗДТГ-ын Нийгмийн бодлого,

хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн                 Д.Янжинсүрэн