Малчиддаа туслая аяны тайлан

ЧАНДМАНЬ СУМЫН “МАЛЧИДДАА ТУСАЛЪЯ” САЙН САНААНЫ 

АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН

 

2018.01.05

 Аймгийн хэмжээнд зуншлага тааруу болж өвөлжилт хаваржилт хүндэрсний улмаас одоогийн байдлаар Чандмань сумын нийт малын 30 орчим хувь нь зэргэлдээ 4 аймгийн нийт 17 сумын нутагт өвөл, хаврын отор нүүдэл хийж, орон нутагтаа үлдсэн хувь нь өвөлжиж хаваржихаар байна. Үүний зэрэгцээ малчид малынхаа тодорхой хувийг зах зээлд борлуулах үйл ажиллагааг нилээд эрчимтэй авч байна.

Цаашдаа малчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг онд мэнд оруулах зорилгоор аймгийн Засаг даргаас санаачилсан ”Малчиддаа тусалъя”  сайн санааны аяны хүрээнд Чандмань сумын хэмжээнд зохион байгуулах  ажлын хэсгийг сумын Засаг даргын 2017 оны 11 –р сарын 02 –ний өдрийн А\70  тоот захирамжаар байгуулан удирдамж, төлөвлөгөө боловсруулан мөрдөн ажиллаж байна. Ажлын  удирдамжыг 1 дүгээр хавсралтаар баталж, хоёр үе шаттайгаар явуулахаар төлөвлөн 1 дүгээр шатны аянг   2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20 хүртэл зохион байгуулж, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр, 2-р шатны аяныг 2017 оны 12 дугаар сарын 20 –ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01 –ийг хүртэл эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр, 2-р дугаар хавсралтаар аяны хүрээнд цугласан хөрөнгө мөнгө, өвс тэжээл, эд материал хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хуваарилан хүргүүлэх  ажлын хэсгийг 3-р хавсралтаар уламжлалт шефийн холбоог сэргээж, сумын төсөв байгууллагууд ба багуудын шефийн харилцааг шинэчлэн   

 Талынбулаг баг     - Эрүүл мэндийн төвтэй,

Тахилт баг                - Засаг даргын Тамгын газар,

- Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,

Баянхайрхан баг    - Ерөнхий боловсролын сургуультай

Сүлжээ баг               - Бүжинхэн цэцэрлэгтэй ,

Жаргалант баг        - Соёлын төв, хувийн МЭҮН-үүд Цаг уур ,

            Урд гол баг               - ХААН Төрийн сан, Бизнесийн холбоотой хамтран ажиллахаар шийдвэрлэн ажиллаж  байна.  .

            Тус аяны нээлтийг сумын  ард иргэд, төрийн албан хаагчид, сургуулийн сурагчид бүхий 120 гаруй иргэдэд танилцуулан нээж “Малчиддаа тусалъя” сайн санааны   аянд нэгдэх, малчиддаа сэтгэлийн дэм өгөх өглөгийн гараа сунган тусламж үзүүлэх талаар сумын Засаг даргын Тамгын газраас уриалж, үйл ажиллагаагаа танилцуулан аяны \анос\ самбарыг нийтэд ил байрлуулж, байгууллага хамт олноор аялуулах ажлыг зохион байгуулж байна.

Аяны эхний шатыг эхлүүлснээр сумын “Эрүүл мэндийн төв”-ийн хамт олон дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 500000 төгрөг, “Соёлын төв”-ийн хамт олон ард иргэд, албан байгууллагын дунд “Нийтийн дууны караоке” тэмцээн зохион байгуулж орсон орлого 80000 мянган төгрөгийг шеф баг Жаргалант багт, Засаг даргын Тамгын газрын хамт олон “Түмэндээ өргөх бидний аялгуу” урлаг соёлын тоглолт зохион байгуулан олсон орлого 500000 төгрөгийг шеф баг Тахилт багт,

 

Д.Сундуйн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль 7 хоногийн аян зохион байгуулж сурагчдын хандиваар 118     толгой шүдэнз, 123 толгой  лаа, Бээлий -110 ш, Нэмнээ- 30 ш, Хошуувч-214ш, мал услах онгоц-6ш, багш ажилчдын хамтын хүчээр  хуц ухны хашааг 5 сард барьж өгөхөөр шийдвэрлэн мөнгөн хандив 325 000 төгрөгийг шеф Баянхайрхан багт, тус тус хандивлаад байна.

Эхний үе шатны ажлын хүрээнд сумын өвс тэжээлийн аюулгүй  нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 1080.0 мян төгрөгийн өвс |нэмэгдэх|, 5000000 сая төгрөгийн тэжээл бэлтгээд байна.

Мөн малчдад цаг агаарын мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар болон Мерси кор ОУБ-тай хамтран гар утаснаас цаг агаарын мэдээ мэдээллийг авах гарын авлагыг нийтэд сурталчлан танилцуулж, сумын ОНХС-ийн санхүүжилтээр нийтдээ алслагдсан болон гадны сумын отрын нутагт отроор яваа нийт 200 өрхөд тус бүр 1000 төг ба нийт 200000 төгрөгийн нэгжийг тарааж мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Сумын Засаг даргын санаачлагаар УБ хот, Ховд аймаг дахь нутгийн зөвлөл, мөн үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны оператори компаниуд, ОУБайгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй холбогдсоноор тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

“Малчиддаа тусалъя” аяны тугийг албан байгууллага, хорьтууд, багуудаар аялуулах ажил эхлээд үр дүнтэй явж байна. Одоогоор 3 байгууллагаар 7,7 хоногийн хугацаатай аялаад дараагийн байгууллагад шилжээд байна.  

Цаашдаа албан байгууллагууд, багууд, орон нутгаас шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Б.ГАЛБАДРАХ

Сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр

сарын 02 –ний өдрийн А\70 дугаар

 захирамжийн 1 дүгээр хавсралт

 

“МАЛЧИДДАА  ТУСАЛЪЯ”  САЙН САНААНЫ АЯНЫ

УДИРДАМЖ

 

Нэг. Үндэслэл

Чандмань сумын мал сүргийн тоо 2017 оны хагас  жилийн байдлаар 410 мянга хүрч бэлчээрийн даац 9 дахин хэтэрч, жилийн байдлаар ихэнх нутгаар зуншлага муу гандуу хуурайшилт ихтэй байсны улмаас нийт нутгийн 90 гаруй хувьд малын өвөлжилт хаваржилт нэн хүндрэх төлөвтэй болсны улмаас одоогийн байдлаар ерөнхийдөө 4 аймгийн 16 суманд нийт малын 20 гаруй хувь нь отор нүүдэл хийж, үлдсэн ихэнх хувь нь орон нутагтаа өвөлжиж хаваржихаар байна. Цаашдаа нутгийн ихэнх хэсэгт өвөлжилт хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна.

Хоёр. Аяны зорилго

Мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг агаарын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилт  хүндэрч болзошгүй өрх, малчдад туслах хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх,  иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, монгол уламжлалт ёс заншил, айл өрх хотлоороо бие биедээ тусалж дэмжин сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлэхэд энэхүү сайн санааны аяны зорилго оршино.

Гурав. Хамрах хүрээ

Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, УБ хот болон Ховд аймаг дахь нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүд, иргэд, мэргэжлийн болон сайн дурын зөвлөл, холбоонууд, олон улсын байгууллага төсөл хөтөлбөрийн газрууд

Дөрөв. Аяныг өрнүүлэх хугацаа

2017 оны 11 сарын 02 –ны өдөр аяны нээлтийг олон нийтийн оролцоотой зохион байгуулах

2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20 – ныг хүртэлх хугацаанд аяны 1 дүгээр шатны хүрээнд :  Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог бий болгох чиглэлээр

2017 оны 12 дугаар сарын 20 – ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01 –ийг хүртэлх хугацаанд аяны 2-р шатны хүрээнд :  Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ба багуудын уламжлалт щейфийн харилцааг сэргээж, санхүү, эд материал, үйл ажиллагааны тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр тус тус  зохион байгуулагдана. 

Тав. Хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалт

5.1. Төрийн болон хувийн хэвшил, иргэд олон нийтийн хүрээнд явагдах ажлын хүрээнд

5.1.1. Төрийн байгууллагууд мал аж ахуйн багуудын хоорондох уламжлалт щейфийн холбоог сэргээх, хамтран ажиллах

5.1.2.  “Малчиддаа тусалъя” аяны аннос, уриалгыг албан  байгууллага, аж ахуйн нэгжүүдээр 3 хоногийн хугацаатай аялуулах

5.1.3. Болзошгүй  нөхцөл байдлыг даван туулах сумын өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор үр дүнтэй ажлыг зохион байгуулах

5.1.4. Байгууллагын  дарга эрхлэгч, нийгмийн ажилтан нар “Малчиддаа тусалъя” аяны зохион байгуулалт, хүрсэн үр дүнгийн талаар тайланг сар бүрийн 13–ны дотор сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэгт ирүүлэх

5.1.5. Аянд нэгдсэн  болон идэвх зүтгэл гаргасан байгууллага хамт олныг олон нийтэд мэдээллэх, мэдээллийн хэрэгслээр сурталчлах

Зургаа.  Хүрэх үр дүн

6.1. Цаг уурын болзошгүй аюул хүндрэл учирсан нөхцөлд бэлэн байдлыг хангасан байна

6.2. Нийт ард иргэдийн зан үйл, хандлага өөрчлөгдөн нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ

6.3. Хамтын хүч сайн санааны тусламж дэмжлэгийн үр шимийг иргэд мэдэрч бие биедээ тусалж дэмждэг монгол ёс, зан заншил, уламжлал сэргэнэ.

6.4. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хамтдаа даван туулах, нутгийн иргэдийн итгэл үнэмшил дээшилнэ.

Долоо: Удирдамж дүгнэх заавар:

Дээрх удирдамжийг хэрэгжүүлэн малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагуудыг хандив тусламжийн  хүртээмжийг харгалзан  урамшуулан шагнана.

 

.................................оОо................................