Нээлттэй хаалганы өдөр

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ  ӨДӨР” “ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

 2017.10.25                                                                                                                ЧАНДМАНЬ СУМ

Суманд “Нээлттэй хаалганы өдөр” “ Иргэдийн өдөр” зохион байгуулах   ажлын төлөвлөгөөг байгууллага бүр  өөрийн онцлог боломжиндоо тулгуурлан   хамт олныхоо хурлаар хэлэлцүүлэн батлуулж  төлөвлөгөөний дагуу  зохион байгуулан ажиллаж байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН   ГАЗАР:  Сумын нийт иргэдийн санал хүсэлтээр жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Сумын аварга шалгаруулах гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулан 24 багийн 150 гаруй тамирчид оролцож аваргаа шалгаруулан амжилттай зохион байгууллаа.

Хөдөөгийн 4 багт  /Сүлжээ, Баянхайрхан, Тахилт, Талын булаг/  багийн төв дээр нь очиж Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж   иргэдийн  санал хүсэлтийг хүлээн авч  газар дээр нь шийдвэрлэж  Өвөлжөө, Хаваржааны  гэрчилгээ олгох, иргэдийн хурууны хээ авах, цахим үнэмлэх олгох, татвар хураамж  барагдуулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, сурталчилах,  эрүүл мэндийн үзлэг хийж  урлаг соёлоор үйлчилсэн.

Иргэдээс   зээл тусламж, хөнгөлөлт эдлэх   санал хүсэлт   ихэвчлэн гарч байсныг  сумын хэмжээнд шийдвэрлэх боломжтойг  тодорхой хугацаатайгаар шийдвэрлэхийг  зөвлөж  дээд шатны байгууллагат хандах саналыг зохих газарт нь уламжлан  шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Хөдөлмөр,Халамж үйлчилгээний хэлтэсээс “Халамжаас-хөдөлмөрт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээлэл хийж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн 4 малчин залууг сонгож асуудлыг шийдвэрлэн ажиллаа. Мөн 80 гаруй иргэн оролцож нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авах, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх шатлалаар үйлчилгээ үзүүлэн ажиллаа.

Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Т.Баатарзориг нартай хамтран Чандмань сумын харъяат Ховд аймгийн БОЭТ-ийн хүний гавъяат эмч нарыг урилгаар оролцуулж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулан ажиллаа. Тус үзлэгт 6 багийн иргэдийг хамруулан Дотрын эмчид-85, Хүүхэд-53, Эмэгтэйчүүдийн эмчид-40, ЭХО-д 106, Чих хамар хоолойн эмчид-76, Мэдрэлийн эмчид 77 нийт 437 иргэнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж иргэдийг маш сайн хамруулсан үр бүтээлтэй ажил боллоо.

Сумын газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулан “Газар тариалангийн өнөөгийн байдал цаашдын зорилт”-ын тухай илтгэл мэдээлэл хийж газар тариалан эрхлэгч нарыг бүрэн хамруулахын тулд  урилга хүргүүлэн ажиллалаа.Уг арга хэмжээнд  34 иргэн хамрагдан санал бодлоо илэрхийлж мөн аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарцогт, мэргэжилтэн  Тогтохбаяр нар оролцон  газар тариалангийн талаар мэдээ мэдээлэл өгч  тариалалтын талаар сургалт зохион байгуулан нарийн ногооны үр, улаан төмсний болон эрт ургацын үрийн төмсний  тусламж үзүүлэн Засаг даргын нөөц сангаас 500,0 мян төгрөгийг зарцуулан  ажиллалаа. Сумын дүнгээр төмс 4,8 га нарийн ногоо 2,6 га  хашсан хадлан 16 га тэжээлийн ургамал 1,1 га жимс жимсгэнэ 1,3 га –д тариалах чигэлэл гарсан нь  урьд оны хоос 3 га –р нэмэгдэх дүн гарч байна.

ХҮН ЭМНЭЛЭГ нь Сувилахуйн нэг өдрөөр “Эх хүүхдэд үзүүлэх Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж гудамжинд зохион байгуулсан үйл ажиллагаанд  120 гаруй хүнийг хамруулан үзлэг хийж,  гарын авлага тараан сэтгэл ханамжийн судалгааг 32 хүнээс авч ажилласан 

Мөн хорьтын эргэлтийг 86 өрхийг хамруулан үзлэг хийж зөвлөгөө өгч ажилласан.  Хүүхдийн цэцэрлэгийн болон хорьтын эргэлт багийн үзлэгээр   312 хүүхдийг үзлэг болон   А витаминжуулалтанд хамруулсан. Цэцэрлэгийн 36 эцэг эхийг хамруулан зөвлөгөө өгч ажиллаа.

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ :  

           Тус цэцэрлэг нь 2017 онд 5 удаа  нээлттэй хаалгаы өдрийг зохион байгуулж явуулсан байна.“Монгол ёс заншил “ нээлттэй хаалганы өдрийг  монголын цагаан сарын баярыг угтан   эцэг эхчүүдэд  “Ёс заншил “ сургалтыг эцэг эхчүүдэд  зохион байгуулсан .  сургалтанд  50 эцэг эх оролцсон . мөн хүүхдүүдийн дунд “Уран жиргээ” уран уншлага,  цоллооч хүүхэд  14 хоног монгол дээлээрээ гоё зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж явууллаа.

            “  Эрдмийн баяр” нээлттэй хаалганы  өдрөөр эцэг эхчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд юу сурч мэдэж байгааг сурталчлах , цэцэрлэгийн багшийн ажил хөдөлмөртэй танилцуулж  хүүхдийн бүтээл, болон багшийн хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцуулж  нэг өдөр хамтарч ажиллаж эцэг эхчүүдтэй санал бодлоо солилцож  ажилласан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар багш эцэг эхийн харилцаа сайжирч  цэцэрлэгийн үйл ажиллагаанд санаачлагатай оролцдог болсон .

           Монголын багш нарын баяраар  “Хишиг өдөр “ өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан .Өдөрлөгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж нэг өдөр ажиллаж  хамтын ажиллагааг сайжруулан ажиллаа. Тухайн өдрийн үйл ажиллагаагаар эцэг эхчүүд цэцэрлэгийн багш хэмээх нэр алдар их хэцүү байдагийг санал хүсэлтэндээ хэлж хүүхдүүдийг маань  асарч хүмүүжүүлж сургаж, зөв дадал хэвшил олгож байгаад баярласнаа илэрхийлж байсан.

          2017 оны 10 дугаар сарын 23 өдөр “Алтан намар” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан явууллаа. Нээлттэй хаалганы өдрөөр

-“Бидний хүүхдийн дуртай зоог” хоолны үзэсгэлэн

- Багш , ажилчид, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн

- хүүхдүүдийн дунд АХА тэмцээн

-Чанга шивнээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион  байгуулж явуулав

 Нээлттэй хаалганы үйл ажиллагаанд анги бүлгүүдийн эцэг эхчүүд 80% -тай оролцож эцэг эхийн оролцоо нэмэгдсэн  сайн тал байлаа.  Бүтээцгээе бүтээлийн үзэсгэлэнд багш ажилчид  бүгдээрээ бүтээл хийж оролцсон туслах багш Оюунбилэг, туслах багш Сүнжидмаа , туслах багш Аръяа нар бусдыгаа хошуучлан оролцлоо.

12 ЖИЛИЙН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ:  Заах  аргын нэгдлүүд,    дотуур байрны ажилчид багш эмч нар  төлөвлөгөөнд тусгасны дагуу   Нээлттэй   хаалганы өдөр, Иргэдийн өдрийг   сургалт хүмүүжил, ажлын байран дээрээ зохион байгуулж  иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч  хамтран ажиллаж байна.  Сургуулийн эцэг, эхийн нэгдсэн хурлыг зохион байгуулан жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг тавьж ” Таны санал бидний ажлын амжилт” нэртэй санал асуулгыг авч хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн Дотуур байрны ажилтнууд дотуур байрны сурагчдын хүсэлтээр дотуур байрын сурагчдад “Амьдрах ухаанд суралцахад бидний тус” сэдэвт сургалтыг зохион байгуулж гоёл чимэглэл, сураар чөдөр ногт зангидах, дээл эсгэх, утас ээрэх, эсгийгээр аяганы ширмэл уут хийх, товч зангидах, шилбэ хадах гэх мэт зүйлсийг зааж сургалаа. 

“ Ном бол оюуны талх юм” нэртэй номын сангийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж нийт 200 гаруй сурагчдыг хамруулан зохион байгуулсан.

СОЁЛЫН ТӨВ: Багуудын  төв дээр хийсэн Нээлттэй хаалганы өдрөөр  ардын авьяастнуудын тоглолтоор үйлчилж соёлын талаар  иргэдээс гарсан санал хүсэлтийг сонсож тухай бүрт нь хариулт өгч шийдвэрлэж ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 24-нй өдөр нээлттэй хаалганы өдрөөр  соёлын төвийн  хийсэн ажил

            Соёлын төв нь  2017 оны 10 дугаар сарын 24 нд нээлттэй хаалганы өдрөөр найман ажил төлөвлөн зохион байгуулж соёлын төвийн дуу хөгжмийн багш Д. Түвшинжаргал 2017 онд онцлон хийж оролцсон ажлын тайланг тавилаа. Үүнд 2017 оны 7 сард Ховд аймагт болсон Бие биелээчдын уралдаан, Улаанбаатар хотоос МNB үндэсний телевизын хамт олон ирж хийсэн “ Дөрвөн бэрх” тэмцээн, Чандмань сумын Эрүүл мэндийн 80 жилийн ой баяр, Буянт суманд болсон соёлын ажилтаны өдөр, Чандмань сум нь улсын баяр наадамтай хамтруулан түмэн хонь, буман адууны баяр зэрэг олон ажил хийсэн тайланг тавилаа

Нээлттэй хаалганы өдрийг Өглөө 10 цагаас нээлт хийх , Шинэ номын үзсэглэн, Музейн үзсэглэн, Санал асуулга судалгаа, Панжганы тэмцээн, Дардасны тэмцээн, Шоу цэнгүүн, “АХА” тэмцээн хөгжөөнт тэмцээнүүдийг цэнгүүн дээр явуулав

            Нийтийг хамарсан үйл ажиллагаа

Чандмань сумын брэнд болсон панжганы тэмцээнд нийт 20 баг оролцон Бямбадорж, Цогоо нар тэргүүн байр, дардасны тэмцээнд 30 хүн оролцсоноос засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Г.Чанцалмаа тэргүүн байр тус тус эзэлсэн. Нийт нээлттэй хаалганы өдөрт 80 гаруй иргэд хөдөлмөрчид оролцсон болно.

 

 

ТАЙЛАНГ НЭГТГЭН БИЧСЭН

 

НИЙГМИЙН БОДЛОГО,

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЖИЛТАН                                    Д.ЯНЖИНСҮРЭН

 

ХЯНАСАН 

ЗДТГ-ЫН ДАРГА                                Д.ГАНЗОРИГ